Эрчим хүчний алдагдлыг ажилчин амь насаараа үүрч байна

Б.Нямсүрэн
2025/06/05

ДЦС-3 ТӨХК-нд гарсан үйлдвэрлэлийн осол болон хүний амь нас эрсэдсэн асуудлаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо байр сууриа илэрхийллээ.

Ингэхдээ  “Эрчим хүчний салбар нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй чухал тэргүүлэх салбар боловч техник технологи нь хоцрогдож хуучирснаас гадна техникийн шинэчлэлт хийх төсвийг дорвитой шийдэж чадсангүй. Эрчим хүчний салбар засаглалын хувьд хямралд орсон. Энэ салбарын бодлогыг хэн хэрэгжүүлж байгаа нь тодорхойгүй. Төрийн өмчит компаниудын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийхдээ нэгдсэн бодлого, уялдаа холбоогүй явж ирлээ. Мэргэжлийн бус томилгоог энэ салбарт сайдаас эхлээд үйлдвэр, аж ахуйн нэгжийн ИТА түвшинд хийж ирсэн нь туршлагатай, ур чадвартай, мэргэжлийн ажиллагсад гадуурхагдах, ажиллах итгэл, урам зориггүй болох, ажлаас гарахад нөлөөлөх болсон. Өөрөөр хэлбэл, энэ салбарт боловсон хүчний бодлого алдагдсан нь хөдөлмөрийн аюулгүй байдалд шууд нөлөөлж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал зөвхөн цаасан дээр л байна. Эрчим хүчний алдагдлыг ажилчин хүн амь насаараа үүрч байна. Хүний амь үнэ цэнтэй байх ёстой. Аваарийг зогсоохын төлөө амь насаа зориулж байна. Эрүүл, амьд байх баталгаа алга. Хөдөлмөрийн хүнд, хортой, халуун нөхцөлд, өндөр аюул эрсдлийн дунд ажилладаг. Эргэн тойронд өндөр хүчдэл, эргэх механизм, өндөрт ажиллах, өндөр даралттай уур ус гэх мэт маш аюултай орчинд ажилладаг онцлогтой. Тоноглолууд маш их хуучирсан. Насжилт өндөртэй. Тоног төхөөрөмжийн шинэчлэл бүү хэл шаардлагатай засвараа хийж чадахгүй байгаа. Ажилтнууд илүү цагаар хонон өнжин ажиллаж байна. Янз бүрээр аргалаад аргацаагаад явуулж байна. Ослын суурь шалтгааныг судалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлдэггүй. Ослын буруутанг хайдаг. Ослыг хэн нэгэн хүнд хариуцлага тооцоод орхидог. Ер нь явж, явж ажил үүргээ гүйцэтгэж байсан хүн арга хэмжээ авахуулаад л дуусдаг. Эрүүл аюулгүй ажлын байрыг хангах үүрэгтэй төр нь, яам нь хариуцлага хүлээдэгүй. Төрийн байгууллагуудын алдаатай шийдвэрийн хүндийг ажилтнууд нуруун дээрээ үүрч ирлээ. Хөрөнгө мөнгө, хүний нөөцийн дутагдалд орсон, тоноглол нь хуучирсан, банкнаас зээлж цалингаа тавьдаг байдалтай болсон байна. Бид хэнд харьяалагдаж, хэнээр удирдуулж байгаагаа мэдэхгүй байна” гэв.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
6
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 3 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 4 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 4 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 4 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 5 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 5 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 6 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 7 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 7 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 8 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 9 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 10 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 10 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 11 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна Өчигдөр