Хавдрын чиглэлээр анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас лавлагаа эмнэлэг шатлалын эмнэлэг хүртлэх бүх үе шатыг хянах, хөгжүүлэх тогтолцоог хийж байна

Б.Нямсүрэн
2025/06/07

Монгол Улс 100 мянган хүн амд ногдох хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж, өнгөрсөн оны статистик мэдээллээр хорт хавдрын 8,169 шинэ тохиолдол, 4,755 нас баралт бүртгэгдсэн ба 32,029 иргэн хавдрын хяналтад байна. Өөрөөр хэлбэл, дөрвөн нас баралт тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай, шинээр бүртгэгдсэн хорт хавдрын 63.7 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна.


Сүүлийн жилүүдэд хүн амын дундах архи, тамхины хэрэглээ өндөр, агаарын бохирдол, таргалалт зэрэг амьдралын буруу хэв маяг, хүрээлэн буй орчны бохирдлоос шалтгаалан хорт хавдрын нийт тохиолдлын тоо өсөх хандлагатай байна. Түүнчлэн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын чадавх хангалтгүй байгаагийн улмаас иргэд ХСҮТ-д хандан тусламж үйлчилгээ авах хэрэгцээ шаардлага нэмэгдэж, хавдрын тусламж, үйлчилгээ Улаанбаатар хотод өсөн нэмэгдэж төвлөрөл үүсч байгаа юм. Иймд бид цаашид хавдрын тусламж, үйлчилгээнд цогц шинэчлэл хийж бодлогын түвшинд хийх хэрэгцээ шаардлага үүсээд байна.

Өнгөрсөн жилүүдэд хэрэгжилт хангалтгүй байсан Хорт хавдраас сэргийлэх, хянах хөтөлбөрийг эрүүл мэндийн салбарын бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан гаргаж байна.
Эрт илрүүлэг 2.0 арга хэмжээний хүрээнд зонхилон тохиолдох 7 байрлал (элэг, улаан хоолой, ходоод, бүдүүн-шулуун гэдэс, уушги, умайн хүзүү, хөх)-ын хорт хавдрын эрт илрүүлгийг хийх тогтолцоог бүрдүүлж, эрт илрүүлж, эрт үед нь эмчлэхийг зорьж байна.
Туяа эмчилгээ, цөмийн оношилгоо, эмчилгээний урт хугацааны бодлогын баримт бичгийг гаргаж, шинэ технологи нэвтрүүлнэ.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд нэг бүсэд нэг онцлог тусламж, үйлчилгээг хөгжүүлнэ. Жишээ нь Хойд бүсийн Орхон аймгийн Эрдэнэт Медикал эмнэлгийг ХСҮТ-ийн харьяа эмнэлэг болгож, хавдрын тусламж, үйлчилгээний цогц төв болгоно.

Тус зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: “Бид өнгөрсөн 1 жилийн хугацаанд ХСҮТ-ийн хүлээгдлийг бууруулах чиглэлд нэлээдгүй ажлыг хийж гүйцэтгэж, үр дүнд нь хавдрын амбулаторийн тусламж, үйлчилгээний хүлээгдэл 2 дахин буураад байна. Бид аливаа тусламж, үйлчилгээг сайжруулахад цогц арга хэмжээг авч ажиллах нь чухал гэдгийг онцлох нь зүйтэй. Цаашид хавдрын тусламж, үйлчилгээ авах шаардлагатай иргэн тухайн орон нутгаасаа тусламж, үйлчилгээ авдаг болгохын тулд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг энэ чиглэлээр чадавхжуулах нь чухал байна. Тухайн орон нутагт харьяаллын иргэдийн хими, бай эмчилгээ, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг бүрэн хариуцаж, иргэдийг нэг бүрчлэн хянах шаардлагатай. Энэ тогтолцоог үүсгэхийн тулд бид эрүүл мэндийн цахим шилжилт хийж байна. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас аймаг, дүүргийн эмнэлэг, түүнээс лавлагаа шатлалын буюу Хавдар судлалын үндэсний төв хүртэлх бүх үе шатыг бүрэн хянах тогтолцоог хийж байна” хэмээснийг онцлон ишлэв.


Уг зөвлөгөөнд ЭМЯ, ЭЭХХЗГ, ЭМХТ, ЭМЯ-ны харьяа хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлдэг ХСҮТ, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭСҮТ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ зэрэг эрүүл мэндийн байгууллагууд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, хувийн хэвшлийн төлөөлөл, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хавдар судлаач эмч нарын 250 орчим төлөөлөл оролцож байна.








0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 3 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 4 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 4 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 4 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 5 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 5 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 6 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 7 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 7 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 8 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 9 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 10 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 10 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 11 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна Өчигдөр