Энэ онд 10-15 байршилд борооны ус зайлуулах шугам сүлжээг угсарна

Б.Нямсүрэн
2025/06/08

Геодези, усны барилга байгууламжийн газраас энэ онд  10-15 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээг шинээр угсрахаар төлөвлөжээ. Энэ сарын 2-ноос хоёр байршилд борооны ус зайлуулах шугам угсарч эхэлсэн бөгөөд ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна.

Баянгол дүүргийн 5, 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны автобусны буудал орчим болон Энгельсийн гудамж орчимд 1415 метр, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ТЭЦ-3-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэл 1398 метр борооны ус зайлуулах шугам угсарч байна.


Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Одоогоор Улаанбаатар хотод нийт 170 км үерийн хамгаалалтын инженерийн байгууламж байдаг. Сүүлийн жилүүдэд нийт нутгаар жилийн хур тунадасны дундаж хэмжээ ихсэж байна. Тиймээс Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 440 км гаруй үерийн хамгаалалтын инженерийн байгууламжийг үе шаттай хийхээр төлөвлөж байна. Ингэснээр үерийн эрсдэлээс хамгаалах боломж бүрдэнэ" гэв.


Ажлын явцын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан " Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд ус ихээр тогтдог, эрсдэл өндөр 24 байршлыг тогтоон, зураг төслийг хийж гүйцэтгэсэн. Үүнээс энэ онд 10-15 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэг амарсан үед буюу замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх үүднээс зургаадугаар сарын 2-ноос ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ авто замын засвар, шинэчлэлт хийхээр төлөвлөсөн байршлуудад шугам угсралтын ажлыг эхлүүлээд байна. Ийнхүү араас нь зам хучилтын ажил үргэлжлэх боломжтой болж байгаа юм. Мөн борооны ус зайлуулах хоолойг 600-1000 мм голчтой төмөр бетоноор угсарч байна. Ингэснээр насжилт уртсах юм" гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 26 минутын өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 2 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 3 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 3 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 4 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 5 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 5 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 6 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 6 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 6 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 9 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 9 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 9 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 10 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 11 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 11 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр