Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй

Б.Нямсүрэн
2025/06/25

Зуны сар наашлах үест ээж, хүү хоёроо агаарт зуншиг гэж гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад нутагт нь хүргэхээр хүлгийн жолоо залсан залуугийн гашуун түүх гэнэт санаанд ороод... Тэр гэрээсээ гарахдаа гэргийдээ “ээж, хүү хоёроо хүргэж өгчихөөд, эргээд хурдан ирнэ ээ” гэж хэлж.  Хотын түгжрэлээс гармагц, цаг хугацаатай уралдаад түрүүлэх юм шиг л хаазаа нэмэн 180 км/цагийн хурдтай салхи татуулан давхихад, ээж нь “Миний хүү зөөлөн яв аа. Юундаа яарах вэ дээ” гэхэд нь “Зүгээр ээ ээж, зам сэлүүхэн байна” гэж хурдаа нэмсээр хүрэх газар ч ойртлоо хэмээн бодмоглох зуурт л  машин нь  жолоодлогоос гарч байгааг мэдэрчээ.

Нүд ирмэх зуур бүх зүйл хяналтаас гарч, хэдхэн секундын дараа сэхээ орж өндийтөл ээж нь цусандаа будагдчихсан хэвтэж байв. Арайхийн машинаас гаргаж, гэнэт хүүгээ санаж “миний хүү” гэсээр хайхад эмээгийнхээ өвөр дээр эрхэлж явсан гуравхан настай хүү нь танигдахын аргагүй болчихсоныг хараад бодит үйл явдалд нэг л итгэхгүй, хар дарсан зүүд шиг санагдаж, зүүднээсээ сэрэхийг хүсэж ээж, хүү хоёрынхоо цогцсыг тэврэн бурханаас түмэнтээ аврал эрэн уйлж, цаг хугацааг буцаамаар байвч нэгэнт хожимдсон байлаа.

“Машиныхаа дугуйг шалгачихсан бол дугуй буудаж аймшигтай осол гарахгүй байсан. Ядаж л ээжийнхээ үгэнд ороод зөөлөн явсан бол гэх харуусал... Би ээж, хүү хоёроо  алчихсан, алуурчин” гэж ээрч, мууран уйлан ярихыг нь сонсоход зүрх зүсэм... “Ядаж машиныхаа дугуйг шалгаарай, битгий хурдаа хэтрүүлээрэй. Над шиг өөрийнхөө гараар хайртай хүмүүсээ битгий хөнөөгөөрэй. Ээж маань миний гарт үхэх гэж намайг төрүүлсэн  гэж үү. Миний хүү дөнгөж гуравхан настай байсан шүү дээ. Би амьд үлдээд яах вэ. Би ч бас үхэх ёстой байсан юм” хэмээн цурхирах залууд  амьд үлдсэн нь шийтгэл шиг санагдаж байсан биз.

Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсэхгүй. Гэхдээ л хөнөөчихөөд, сэтгэл дотроо үхэж амьдрах шиг харуусал гэж хаа байх вэ. Жаахан л сэрэмжтэй, болгоомжтой, хашир байсан бол гэх шаналалд насаараа ээрэгдэхийн гачлан ганц хоромын хэнэггүйтлээс л үүддэг юм билээ.


3
angry
5
care
9
haha
11
liked
6
love
143
sad
10
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 4 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 5 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 5 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 5 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 6 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 7 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 7 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 8 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 8 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 9 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 10 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 11 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 11 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 12 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна Өчигдөр