Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт

Б.Нямсүрэн
2025/06/25

1. Нэгэн цагт түмэн олныг уран мэхээрээ цэнгүүлж, өнөө цагт бөхийн спортод олон шавь бэлдэж байгаа Т.Өсөх-Ирээдүй харцага Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд 1981 оны зургаадугаар сарын 25-нд мэндэлжээ.

2. 2002 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд аймгийн арслан Г.Дамдинхүүгээр долоо даван түрүүлж  Аймгийн арслан  цол хүртсэн.

3. 14 жилийн өмнө Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор Монгол Улсын харцага цол хүртсэн. 

4. "Таван Хан" дэвжээ, "Алдар спорт хорооны үндэсний бөхийн  дасгалжуулагчаар ажиллаж байна. 

5. 2014 онд "Үндэсний бөхийн уламжлал, шинэчлэл" сэдвээр магистрын зэрэг хамгаалжээ. 

6. Аав ээж талаасаа бөхийн удамтай. Аавынх нь талд цэргийн заан Б.Сосорбарам, ээжийнх нь талд улсын начин Ч.Цэрэндорж гэж бөх бий. 

7. Өмнө жил төрийн наадамд одтой сайхан барилдаж үзүүрлэсэн Монгол Улсын арслан Б.Орхон баяр түүний шавь. 

8. Тэрээр сүүлийн жилүүдэд мэдлэг, туршлага дээрээ суурилж  шууд дамжуулалтын телевизээр үндэсний бөхийн барилдааныг  тайлбарлаж байгаа юм.


0
angry
1
care
1
haha
15
liked
5
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 4 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 5 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 5 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 5 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 6 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 7 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 7 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 8 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 8 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 9 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 10 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 11 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 11 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 12 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна Өчигдөр