Хөвсгөл аймгийн хэмжээнд 2025 он гарсаар нийт зургаан удаагийн ой хээрийн түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна.Өнөөдрийн байдлаар Цагааннуур сум хоёрдугаар багийн Урд Агяа тайга гэдэг газарт гарсан ойн түймэрт аймгийн Онцгой байдлын газар, нэмэлтээр Үндэсний аврах бригадын алба хаагчид, тус сумын гурван байгаль хамгаалагчийн бүрэлдэхүүнтэй унтраахаар ажиллаж байна. Мөн Улаан-Уул сумын Соёо дөрөвдүгээр баг Жологийн эх духын ам гэдэг газарт гарсан ойн түймрийг унтрахаар Онцгой байдлын газрын алба хаагчид тус тус ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна