​Японы Эзэн хаан айлчлалаа "хэзээ ч мартагдашгүй" хэмээн тодорхойлов

Б.Нямсүрэн
2025/07/15

Японы Эзэн хаан Нарүхито, Хатан Масако нар Монгол Улсад хийсэн айлчлалаа "хэзээ ч мартагдашгүй" хэмээн тодорхойлжээ. Хоёр орны найрамдалт харилцааг бататгах, дайны хохирогчдын  дурсгалыг хүндэтгэх зорилготой энэхүү айлчлал ням гарагт өндөрлөсөн юм.

“Бид Монголын баялаг түүх, соёл, байгалийн гайхамшгийг биечлэн мэдэрч чадлаа” хэмээн Японы Эзэн хааны ордны газраас гаргасан мэдэгдэлд дурдаад энэхүү айлчлал нь Монгол Улсад хийсэн Японы Эзэн хааны анхны төрийн айлчлал болохыг онцолжээ.

Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ой тохиож буй онд хийсэн найм хоногийн айлчлалынхаа үеэр Эзэн хаан Нарүхито, Хатан Масако нар дайны дараа Монголд хорих газарт нас барсан япон иргэдийн дурсгалыг хүндэтгэсэн юм.

Дайны дараа ЗХУ-ын цэргийнхэн Сибирьт хоригдож байсан 575 мянга орчим япон цэргээс 14 мянга орчим цэргийг Монгол руу шилжүүлж байв. Тэднийг хоёр жил орчим дэд бүтцийн төслүүд дээр ажиллуулсан бөгөөд 1700 гаруй нь нас барсан гэж үздэг.

Эзэн хаан Нарүхито, Хатан Масако нар Японы засгийн газраас Улаанбаатар хотын захад байгуулсан дурсгалын цогцолборт мягмар гарагт цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэн нэг минут чимээгүй зогссон юм. Энэхүү үйл явдал нь Японы Эзэн хаан хилийн чандад хорих газарт нас барсан япон иргэдийн дурсгалыг хүндэтгэсэн анхны тохиолдол юм.

Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон түүний гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарын зохион байгуулсан хүндэтгэлийн зоогийн үеэр Эзэн хаан Нарүхито хийл хөгжмөөр Монгол Улсын морин хуурын чуулгатай хамтран тогложээ. Эзэн хаан Нарүхито, Хатан Масако нар жил бүр зохион байгуулдаг Монголын хамгийн том баяр наадам болох Наадмын нээлтийг баасан гарагт үзсэн байна.

“Энэхүү айлчлалын үеэр бид олон жилийн турш ахиц дэвшилтэйгээр бэхжиж ирсэн хоёр орны найрамдалт харилцаа хэрхэн хөгжиж байгааг илүү гүнзгий ойлгож чадлаа” хэмээн Эзэн хаан, Хатан хоёр мэдэгдээд Монголын төр засаг, ард түмэнд халуун дотноор угтан авсанд талархаж буйгаа илэрхийлжээ. 

Хятад, Орос хоёр улсын дунд орших Монгол Улс нь Япон улстай 1972 онд дипломат харилцаа тогтоожээ. Далайд гарцгүй тус улс 1990 онд ардчилал, эдийн засгийн либералчлалыг эхлүүлснээс хойш хоёр улс нягт харилцаагаа хадгалсаар ирсэн юм.


1
angry
5
care
0
haha
8
liked
24
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 4 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 5 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 5 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 5 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 6 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 7 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 7 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 8 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 8 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 9 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 10 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 11 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 11 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 12 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна Өчигдөр