У.Хүрэлсүх Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ

Б.Нямсүрэн
2025/07/17

Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны 07 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Монгол Улс Бүгд Найрамдах Киргиз Улстай 1992 оны 04 дүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч 2023 онд манай улсад төрийн айлчлал хийсэн.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хамтарсан тунхаглал” гаргасан. Мөн айлчлалын хүрээнд талууд байгаль орчин, хөдөө аж ахуй, хууль, эрх зүй зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон нийслэл хотууд хоооронд ах дүүгийн харилцаа тогтоохтой холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 26 минутын өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 5 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 6 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 6 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 7 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 7 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 8 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 8 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 9 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 10 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 10 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 11 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 12 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 13 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 13 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр