"Pop Mart International" компанийн хувьцаа 6.8 хувиар унажээ

Б.Нямсүрэн
2025/07/17

Хонконгийн хөрөнгийн биржийн лхагва гаргийн арилжааны явцад дэлхий даяар трэнд болоод байгаа “Labubu” (Лабубу) хүүхэлдэйг үйлдвэрлэгч Хятадын "Pop Mart International" компанийн хувьцаа 6.8 хувиар унажээ.

Урьдчилсан мэдээллээр, тус компанийн энэ оны эхний хагас жилийн ашиг өмнөх оны мөн үеийнхээс 350 хувиар, орлого нь 200 хувиар өсөх төлөвтэй байна. Эхний улиралд “Pop Mart”-ын орлого 170 хувиар өссөн үзүүлэлтэй гарсан бөгөөд үүнд гадаадын зах зээл дэх борлуулалт 480 хувиар, дотоодын борлуулалт 100 орчим хувиар өссөн нь нөлөөлжээ.

Хонконгийн хөрөнгийн бирж дээр "Pop Mart"-ын хувьцааны ханш унасан нь компанийн борлуулалтын өсөлтийн төлөвт хөрөнгө оруулагчид болгоомжтой хандаж байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна. "Санхүүгийн үзүүлэлтүүд эхний хагас жилд гайхалтай өссөн ч энэ нь оргил үе байж магадгүй, хоёрдугаар хагас жилд өсөлтийн хурдац удаашрах өндөр магадлалтай" гэж "Morningstar" компанийн шинжээч Жефф Жан ярилаа. Үүний улмаас олон хөрөнгө оруулагч хувьцаагаа зарахаар шийдсэн байж магадгүй гэж тэрбээр үзэж байна.

"Labubu" бол Хонконгийн зураач Касин Лунгийн бүтээсэн өвөрмөц төрхтэй мангас хүүхэлдэй юм. Уг хүүхэлдэй нь  мангас цувралын гол дүр бөгөөд түүнээс гадна Molly (Молли), Crybaby (Уйланхай) гэдэг дүрүүд байдаг. "Pop Mart" эдгээр тоглоомыг худалдан авагч нээх хүртэл дотор нь ямар дүр байгааг мэдэхгүй "blind box" буюу "нууцлаг хайрцагт" хийж худалдаалдаг.

Өнгөрсөн сард Хятадын Коммунист намын Төв хорооны албан ёсны хэвлэл болох “People's Daily” сонинд "нууцлаг хайрцагтай” тоглоомтой холбоотой хуульчдын байр суурийг нийтэлжээ. Ийм тоглоом нь бага насны хүүхдүүд энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авах донтолтод хүргэж болзошгүй тул худалдаанд илүү хатуу зохицуулалт хэрэгтэй гэж Хятадын хуульчид үзэж байгаа ажээ. Үүний улмаас тухайн үед "Pop Mart" компанийн зах зээлийн үнэлгээ хоёрхон хоногийн дотор 4 тэрбум ам.доллараар буурч байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 26 минутын өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 5 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 6 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 6 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 7 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 7 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 8 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 8 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 9 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 10 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 10 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 11 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 12 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 13 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 13 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр