Хотын дарга Х.Нямбаатар Бээжин хотын дарга Ин Юнтай уулзав

Б.Нямсүрэн
2025/07/28

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар эдгээр өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ажиллаж, тус хотын дарга Ин Юнтай уулзлаа. Хотын дарга Х.Нямбаатар найрамдалт харилцаатай хотуудад ажиллах уулзалтуудаа Бээжингээс эхлүүлж буй бөгөөд энэ удаагийн уулзалтаар эдийн засаг, гадаад худалдаа, шинжлэх ухаан, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд хамтран ажиллахаар санал солилцов.

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод зам, гүүр, нүхэн гарц, сургууль, цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжиж байгааг дурдан талархал илэрхийлэв.

Бээжин хотын дарга Ин Юн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, тус хотод хэрэгжүүлж буй зарим төсөл, хөтөлбөрөө танилцууллаа. Тэрбээр “Бээжинд орсон аадрын улмаас зарим гүүрийг түр хугацаанд хаасан. Өнгөрсөн хоёр хоног холбогдох албаныхан амралтгүй ажиллалаа. Бээжингийн автомашины тоо 7 сая давсан, бид одоо ч түгжрэлээ бүрэн шийдэж чадаагүй байгаа. Оргил цагуудаар түгжрэл их байдаг. Түүнчлэн автомашинаас гарч байгаа бохирдол Бээжингийн агаарын бохирдлын 50 хувийг бүрдүүлж байна. Тиймээс нийтийн тээврийн төлөвлөлтөө шинэчлэх, цаашлаад түгжрэлийг бууруулах хүрээнд замын байгууламжийг нэмэгдүүлэх, камерын хяналтын төвийг сайжруулах,  зам тээвэрт АI технологийг хөгжүүлж эхэлж байна. Мөн Бээжин хотын дагуул хотуудыг байгуулж байгаа бөгөөд 30 мянган төрийн албан хаагчийг дагуул хотууд руу шилжүүлсэн. Өдгөө шинэ бүс байгуулж, төрийн өмчит компаниудаа тэнд төвлөрүүлэхээр ажиллаж байна. Авто замын түгжрэлийг бууруулах хамгийн оновчтой шийдэл нь дагуул хотыг байгуулах юм. Манай хот 2014 оноос дагуул хотуудаа байгуулж байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил᠌” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор МУ-ын нийслэл Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Эдгээр төслүүдэд авто замын түгжрэл, агаарын бохирдол, дэд бүтэц болоод нийгэм, эдийн засгийн хөгжил руу чиглэсэн бүтээн байгуулалтын томоохон ажлууд багтсан. Тухайлбал, “2О минутыг хот” концепцийн хүрээнд Сэлбэ хотыг байгуулж байгаа бөгөөд эхний ээлжийн 4000 гаруй айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Мөн авто замын түгжрэлийг бууруулахаар метро, трамвай, BRT, хоёрдугаар түвшний авто замуудын төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.  Улаанбаатар болон Бээжин хот нь 2014 онд ах, дүүгийн харилцаа тогтоож байсан бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах хүсэлтэй байна” гэлээ.

Тодруулбал, үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарах нь чухал байгааг талууд онцоллоо. Бээжин хот дарга Ин Юн тус чиглэлд хамтын ажиллагааг эхлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн. Саналын хүрээнд Бээжин хотын усны инженер, мэргэжилтнүүд Улаанбаатарт очиж ус зайлуулах хоолой, шугам сүлжээ, үерийн далан зэрэг бүтээн байгуулалтын судалгааг хийнэ.

Түүнчлэн энэ удаагийн уулзалтаар Улаанбаатар хотын худалдааны төлөөлөгчийн газрыг Бээжин хотод байгуулахад талууд санал нэгдэв. Цаашлаад хамтын ажиллагаагаа бүхий л түвшинд эрчимжүүлэхээ Бээжин хотын дарга Ин Юн илэрхийллээ.




2
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 1 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 6 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 7 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 7 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 8 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 8 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 9 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 9 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 10 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 11 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 11 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 12 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 13 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 14 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 14 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр