21,600 ам.метр талбайг хамруулж, нийт 62.3 тонн хог хаягдлыг 163 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэжээ

Б.Нямсүрэн
2025/07/30

Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах голын ай сав газарт цэвэрлэгээний томоохон ажил өрнөлөө.

Долоодугаар сарын 22-27-ны өдрүүдэд зохион байгуулсан цэвэрлэгээний хүрээнд Туул, Баянголын ам, Толгойт, Бумбатын рашаан, Хунт нуур, Нарангийн голын ай савын 21,600 ам.метр талбайг хамруулж, нийт 62.3 тонн хог хаягдлыг 163 хүний бүрэлдэхүүнтэй 20 рейсээр цэвэрлэн, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг рүү тээвэрлэв. Үүнээс гадна цэвэрлэгээний дараах ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг бүрэн хийжээ.

Ийнхүү нийслэлийн байгаль орчны аюулгүй байдлыг хангах ажил цогцоор хэрэгжиж, зөвхөн хог цэвэрлэх бус, ногоон байгууламжийн арчилгаа, усалгааг нэмэгдүүлэх, гэрэлтүүлэг сайжруулах, эзэнгүй нохой муур устгах, хог тээвэрлэлтийн чанарыг сайжруулах зэрэг үүргийг холбогдох 22 байгууллага, алба хэлтсүүдэд өгөөд байна.

Мөн долоодугаар сарын 23-нд дүүргийн газрын алба, төрийн бус байгууллагуудтай хамтран хог хаягдлын хяналт шалгалт зохион байгуулж, голын ай сав орчмыг баримтжуулан шалгасан байна. Шалгалтаар Туул голын эргээр зөвшөөрөлгүй том оврын авто машинаар барилгын хог хаяж байсан зөрчил илэрч, цагдаагийн байгууллагатай хамтран 20 жолоочид хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Мөн замын усалгааны усыг зориулалтын бусаар авч ашигласан зөрчилд сануулах арга хэмжээ авсан байна.

Энэхүү үйл ажиллагаа нь нийслэлийн байгаль орчныг хамгаалах, иргэдийн эрүүл орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг албаныхан онцолж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 1 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 6 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 8 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 8 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 8 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 9 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 9 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 10 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 11 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 11 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 12 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 13 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 14 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 14 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 15 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр