Ирэх сард болох ДАШТ-д Монголоос 20 тамирчин зодоглоно

Б.Нямсүрэн
2025/07/31

Насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн ДАШТ  есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд Хорват улсын Загреб хотод болно. Тус тэмцээнд өрсөлдөх шигшээ баг тамирчдыг сонгон шалгаруулах сорилго барилдаан спортын төв ордонд болж өндөрлөлөө. Хоёр өдрийн турш зохион байгуулагдсан сорилго барилдаанаас 10 эрэгтэй, 10 эмэгтэй тамирчин  шалгарч эх орноо төлөөлж оролцохоор болжээ. Тодруулбал, Алдарт спорт хороо, Хилчин спорт хороо, Аврагч спорт хороо болон бусад клубийн тамирчид шалгарсан байна. Тухайлбал, эрэгтэй насанд хүрэгчдийн төрөлд Б.Мөнх-эрдэнэ, Т.Түвшинтулга, Б.Гантулга, Т.Тулга, Э.Төгсжаргал, О.Сүлдхүү, Н.Батбилгүүн, Т.Дэмчигдорж, Г.Ганхуяг, М.Лхагвагэрэл эдгээр тамирчид шалгарсан байна.

Харин эмэгтэй насанд хүрэгчдийн ДАШТ-д Б.Мөнхнар, Ц.Намуунцэцэг, Б.Хулан, Х.Болортуяа, Т.Алтжин, П.Орхон, Т.Энхжин, Э.Дэлгэрмаа, З.Болортунгалаг, Э.Даваанасан гэсэн тамирчид оролцох аж.


1
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 50 минутын өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 5 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 7 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 7 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 7 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 8 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 8 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 9 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 10 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 10 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 11 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 12 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 13 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 13 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 14 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр