Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багт гарсан түймрийг бүрэн унтраалаа

Б.Нямсүрэн
2025/07/31

Сэлэнгэ аймгийн “Янгаахайн-Эх” гэдэг газар энэ сарын 18-нд гарсан ойн түймрийг өнөөдрийн 15:00 цагт бүрэн унтраалаа. Он гарсаар өнөөдрийн /2025.07.31/ байдлаар 13 аймгийн 71 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 209 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Янгаахайн-Эх” гэдэг газар энэ сарын 18-нд гарсан ойн түймрийг өнөөдрийн 15:00 цагт бүрэн унтраалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.31/ 12:00 цагийн байдлаар 11 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-2, Хүдэр суманд-2 буюу дөрвөн ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.  

Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-3, Ерөө суманд-2, Мандал суманд-2 буюу нийт 7 ойн гал түймрийг хяналтад авч цурамд оруулахаар Онцгой байдлын байгууллагын 308 алба хаагч, 12 автомашин, мэргэжлийн ангийн 133 хүн, 15 автомашин, нийт 441 хүн, 27 автомашин, 8 морьтой үүрэг гүйцэтгэж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Ерөө сумын “Гурт уул” гэдэг газар гарсан ойн гал түймрийн голомтод ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр 14 алба хаагчийг тээвэрлэн хүргэжээ. Мөн алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг оношлогоонд тогтмол хамруулж, эмчилгээ, үйлчилгээг ОБЕГ, НОБГ, Үндэсний аврах бригад, 113 дугаар ангийн эмч, мэргэжилтнүүд газар дээр нь үзүүлж байна.



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 50 минутын өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 5 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 7 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 7 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 7 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 8 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 8 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 9 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 10 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 10 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 11 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 12 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 13 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 13 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 14 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр