Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг сунгах тухай баримт бичигт гарын үсэг зурав

Б.Нямсүрэн
2025/08/01

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Женев хотноо зохион байгуулж буй Парламентын дарга нарын дэлхийн VI бага хуралд оролцох үеэрээ Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой албан ёсны уулзалт хийлээ. Мөн Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг сунгах тухай баримт бичигт гарын үсэг зурав.

УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлснээр, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс эрх зүйт ёс, хүний эрх, ардчиллын үнэт зүйлс, тогтвортой хөгжлийг ахиулахад ОУПХ-той тууштай хамтран ажиллахаа нотолж буйгаа дурдав. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурал хүний эрхийг хамгаалах, хангах, хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллах “Гурван төгөлдөршил” санаачилгыг дэвшүүлсэн гэдгийг онцоллоо.

Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөнд ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэн, хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш байдлыг хангах, бүх нийтэд хүртээмжтэй шинэ үеийн парламентыг бэхжүүлэх зорилтыг баталсан нь ОУПХ-ны 2025 онд дэвшүүлсэн жендэрийн тэгш байдлыг хангах санаачилгатай уялдаж буйг тодотгов.

Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг Монгол Улс, ОУПХ-ны харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. Санамж бичигт гарын үсэг зурснаар хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангахаас гадна УИХ-ын 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөнд тусгасан зорилтыг хэрэгжүүлэх үндэс бүрдэж байна. 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 46 минутын өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 5 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 7 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 7 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 7 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 8 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 8 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 9 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 10 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 10 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 11 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 12 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 13 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 13 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 14 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр