Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 гаруй хувьтай байна

Б.Нямсүрэн
2025/08/01

Сэлбэ хот, Дамбадаржаа орчмыг дулаанаар хангах 63 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 гаруй хувьтай үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон албаныхан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрладаг тус цахилгаан станцын ажлын явцтай танилцав. 

Азийн хөгжлийн банкнаас гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтаар дэмжихээр энэхүү төслийг хэрэгжүүлж байна. Тус 63 МВт дулааны цахилгаан станц ачааллынхаа 29 МВт-ыг Дамбадаржаа руу үлдсэн 34 МВт-аар Сэлбэ хотын хойд хэсгийн орон сууцыг хангах тооцоололтой байна.  

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзол "Барилга угсралтын ажил энэ оны дөрөвдүгээр сард эхэлж, нийт гүйцэтгэл 20 гаруй хувьтай үргэлжилж байна. Үүний дотор суурийн ажил 70 гаруй хувьтай үргэлжилж, стандартын шаардлага хангасан барилгын материалыг тухай бүрд нь БНХАУ-аас авч байна. Одоогоор үндсэн зуухны металл хийцийн 17 машин ачаа хил дээр ирсэн. Төлөвлөгөөний дагуу ирэх оны наймдугаар сард барилга угсралт дуусаж, есдүгээр сараас туршилтын ажил эхэлнэ. Хүйтний улирлаас урьтаж зуух болон гадна хийцийн ажлыг дуусгахаар гүйцэтгэгч компанид шаардлага тавин ажиллаж байна. Дамбадаржаа дулааны станцын яндан 86 метр өндөр бөгөөд одоогоор 65 метр хүртэл угсраад байна. Наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд яндангийн угсралтыг хийж, өндөр температурт тэсвэртэй дотоод даацын ажлыг эхлүүлнэ” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 47 минутын өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 5 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 7 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 7 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 7 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 8 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 8 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 9 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 10 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 10 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 11 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 12 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 13 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 13 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 14 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр