ЕБС-ийн сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц, амралт гарчээ

Б.Нямсүрэн
2025/08/02

Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг танилцууллаа. Энэ жил өвлийн амралтыг нэг долоо хоногоор сунгаж  байна. Бага ангийн сурагчид энэ оны арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн амарна. Тэдний хичээл 2026 оны нэгдүгээр сарын 26-ны Даваа гаригт эхлэх бөгөөд нийтдээ зургаан долоо хоног амрах юм. Өвлийн хамгийн хүйтэн улиралд амралтыг сунгаж байгаа нь хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, ханиад томуугийн дэгдэлтийг бууруулах зорилготой аж.

Дунд ангийн сурагчид долоо хоногийн дараа буюу арванхоёрдугаар сарын 22-ноос амарч, долоо хоногийн хугацаанд амарна. Ахлах ангийн сурагчид мөн арванхоёрдугаар сарын 22-ноос  амарна. Эхний долоо хоногийн хугацаанд хичээл цахимаар үргэлжлэх юм байна.

Өвлийн амралтыг сунгасантай холбогдуулан 2026 оны зургадугаар сарын хичээлийн хуваарьт өөрчлөлт орж, зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд сурагчид хичээллэнэ. Тодруулбал, энэ долоо хоногт шалгалтын долоо хоног явагдах бөгөөд хичээлийн жилийн нийт хоног 170-185 байх хуулийн заалтыг хангах зорилготой аж.



834
angry
43
care
48
haha
655
liked
57
love
84
sad
75
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 47 минутын өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 5 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 7 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 7 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 7 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 8 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 8 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 9 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 10 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 10 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 11 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 12 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 13 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 13 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 14 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр