С.Амарсайхан: Нийт нутгийн 60-70 орчим хувь нь эрсдэлтэй бөгөөд хүнд өвөл болно

Б.Нямсүрэн
2025/08/18

Өвөлжилтийн бэлтгэл, арга хэмжээний явцтай танилцах өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2025.08.18/ Төрийн ордонд болж байна. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Бид жил бүр ган, зудын эрсдэлийн үнэлгээг хийдэг болсон. Энэ жилийн эрсдэлийн үнэлгээг хур тунадас бага, хуурайшил өндөртэй, ган ихтэй  учраас эрт буюу 2025 онд долдугаар сарын 25-ны өдөр эхний байдлаар урьдчилж авсан. Үнэлгээгээр нийт нутгийн 330 сумын 220 гаруй суманд хуурайшилт өндөр, гантай, ургамлын гарц тааруу, малын тарга тэвээргэ сайнгүй байна гэж дүгнэсэн. Тухайлбал, Өвөрхангай, Баян-Өлгий, Ховд, Дорноговь, Өмнөговь аймаг өндөр эрсдэлтэй гэсэн бол Увс, Завхан, Архангай, Говь-Алтай, Төв, Дорнод, Дундговь, Баянхонгор, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймаг дунд түүнээс дээш эрсдэлтэй бол Хөвсгөл, Булган, Орхон аймаг харьцангуй бага эрсдэлтэй гэж байгаа боловч эрсдэл байна. Нийт нутгийн 60-70 орчим хувь нь эрсдэлтэй бөгөөд өвөл хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ гэж дүгнэж, аймаг орон нутгийн Шуурхай штабт хүргүүлсэн.

  • Зуншлага тааруу байгаа аймгуудын бусад боломжтой бүс нутгаас өвс тэжээлээ бэлтгэх, хадлангийн талбайг хэмжээтэй нь гаргаж өгөх, есдүгээр сарын 15-ны дотор гүйцэтгэлийг хангуулах,
  • Мах бэлтгэл, малын тэжээл үйлдвэрлэлийн чиглэлээр зудын эрсдэлийг бууруулж, дотоодын хэрэгцээг хангах нарийн төлөвлөгөө гаргах,
  • Өвс тэжээлийн экспортыг түр хугацаагаар хязгаарлах /Нийт нутгийн 60 гаруй хувь ган зудтай байх төлөвтэй байгаа учраас дотоодын нөөцийг бүрдүүлэхийн тулд зогсоож байна/
  • Отор нүүдлээр явах бэлтгэлийг хангаж, малчдад заавар зөвлөгөө өгөх, малчдын мэдээллийг цахимаар бүртгэж, гоц халдварт өвчнөөс сэргийлэх, бэлчээрийн маргаан гаргахгүй байх үүднээс анхаарах
  • Бэлчээрийн даац, цаг агаарын төлөв, зудын эрсдэлийн талаар тогтмол олон давтамжтайгаар мэдээлэх
  • Эрчим хүч дулааны эх үүсвэрийн талаарх бэлтгэлийг хангах
  • Шатахууны нийлүүлэлтийг хийж, шаардлагатай бол бодлогын дэмжлэг авах асуудлыг танилцуулах
  • Иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулт үзэгдлийн үед тусламж үзүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын санхүүжилтэд анхаарах гэх мэт 16 төрлийн ажлыг зохион байгуулж, УОК-ын дэд дарга Г.Аринбуянаар ахлуулсан ажлын хэсэг хяналт тавьж ажиллаж байна" гэлээ. 

0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 3 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 4 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 4 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 5 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 5 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 6 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 6 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 7 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 8 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 8 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 9 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 10 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 10 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 11 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна Өчигдөр