Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд нэг сая ам.долларын тэтгэлэгт хамрагдана

Б.Нямсүрэн
2025/08/26

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” үргэлжилж байна.

Чуулга уулзалтын салбар хуралдааны үеэр Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төвийн хамтарсан Цахим эдийн засаг дахь экспортлогч эмэгтэйчүүдийг дэмжих сангийн тэтгэлэгт хамрагдах монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд гэрчилгээг нь гардуулж, төслийг эхлүүлэх ёслол боллоо.
Ёслолд Монгол Улсаас Женев дэх Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа, Дэлхийн худалдааны байгууллагын Жендер ба худалдааны газрын дарга Аноуш дер Богхассаин, Олон улсын худалдааны төвийн “SheTrades” санаачилгын дарга бөгөөд “WEIDE” сангийн Ерөнхий зохицуулагч Жюдит Фессехаие, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул нар оролцлоо.
Төслийг хэрэгжүүлэх анхны дөрвөн улсын нэгээр Монгол Улс шалгарсан нь манай бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөдөлмөр, бүтээлч чадвар, амжилтыг үнэлж байгаагийн илрэл боллоо.
Өнгөрсөн 4-5 дугаар сард явуулсан бүртгэлд манай 307 аж ахуйн нэгж хүсэлтээ илгээснээс 47 бизнес эрхлэгч эмэгтэй шалгарч, хоёр жилийн хугацаанд 1 сая ам.долларын санхүүгийн тэтгэлэг, сургалт, техникийн туслалцаа авах болжээ.

Энэ хүрээнд:
• Цахим худалдааны шинэ боломжийг эрэлхийлж буй гарааны бизнест зориулсан санхүүжилт (Discovery Grant),
• Цахим орчинд бизнесийн оролцоо, нөлөөгөө нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд өргөжихөд бэлэн болсон бизнест зориулсан санхүүжилт (Booster Grant) авна.

Шалгарсан аж ахуйн нэгжүүд арьс, шир, ноос, ноолуур, хөдөө аж ахуй, инновац, хүнсний технологи, аялал жуулчлал зэрэг тэргүүлэх салбарынх байгаа нь үндэсний хэмжээнд бус, бүс нутаг, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартайн нотолгоо боллоо.

Энэ тэтгэлэг гарааны бизнесүүдэд шинэ зах зээл, цахим худалдааны боломж нээхээс гадна олон улсын тавцанд гарахад чухал дэмжлэг болно.
МҮХАҮТ-ын “SheTrades Mongolia Hub" санаачилга шалгарч, Доминикан, Иордан, Нигер Улстай хамт сонгогдон, төсөл хэрэгжүүлэх эрх авсан юм.

Улсын хэмжээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 68 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. 2023 онд МҮХАҮТ, Олон улсын худалдааны төв хамтран байгуулсан “SheTrades Mongolia Hub” 900 гаруй эмэгтэйг эгнээндээ нэгтгэн, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл, хөтөлбөр, сургалт, арга хэмжээ зохиож байна.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 2 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 3 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 3 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 3 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 4 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 4 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 5 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 6 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 6 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 7 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 8 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 9 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 9 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 10 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна Өчигдөр