“Tech Week 2025” ба “ICT Forum 2025” дижитал шилжилтин шинэ үеийг нээлээ

Б.Нямсүрэн
2025/10/20

“Digital First: Цахимаар түрүүнд” уриан дор зохион байгуулагдсан “Tech Week 2025” (9-р сарын 19–25) болон “ICT Forum 2025” (9-р сарын 26) нь Монгол Улсын дижитал шилжилтийн бодлогыг “Бодлогоос бодит хэрэгжилт рүү” шилжүүлсэн түүхэн арга хэмжээ боллоо.

Долоо хоног үргэлжилсэн энэхүү арга хэмжээнд нийт 7,300 гаруй хүн биечлэн оролцож, цахим сувгаар дамжуулан 3 сая гаруй иргэн мэдээлэл авсан байна.

Төрийн ордонд болсон ICT Forum 2025-д 1,140 гаруй оролцогч хүрэлцэн ирж, 21 аймагт зэрэг зохион байгуулагдсан орон нутгийн хэлэлцүүлэгт 1,900 гаруй төрийн албан хаагч, инженер, багш оролцжээ. Мөн төр, хувийн хэвшлийн 25 гаруй байгууллагын хамтын ажиллагааны бодит шийдвэр, үр дүн гарсан нь дижитал хөгжил улс орон даяар өрнөж буйг илтгэлээ.

“ICT Forum 2025”-ыг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нээж, Засгийн газрын эхний 100 хоногийн хүрээнд хэрэгжүүлсэн дижитал бодлогын гол шийдвэрүүдийг олон нийтэд танилцууллаа.

Монгол Улс НҮБ-ын цахим засаглалын хөгжлийн индексээр 2020 онд 92-р байрнаас 2024 онд 46-р байр хүртэл дэвшин, дэлхийд дижитал шилжилтээр хамгийн хурдтай ахиж буй орнуудын нэгээр нэрлэгдсэн амжилтаа онцолсон юм.

ОНЦЛОХ БОДЛОГЫН ШИЙДВЭРҮҮД:

  • “Виртуал Бүс” – Монгол Улс мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор анх удаа “Виртуал бүс” байгууллаа.
  • 5G технологи – Эрчим хүч, барилга, банк, санхүү зэрэг салбарт 5G технологийг нэвтрүүлэхэд төрийн бодлогоор дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа.
  • ICT Development Project – ЦХИХХЯ, JICA, Сангийн яам, МТҮП хамтран төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа.
  • Орон нутгийн оролцоо – Хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, аймаг, орон нутгийн дижитал хөгжлийг дэмжих бодлогын үр дүнг танилцууллаа.

0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 49 минутын өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 2 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 2 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 2 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 3 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 3 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 4 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 5 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 5 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 6 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 7 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 8 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 8 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 9 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна Өчигдөр