У.ХҮРЭЛСҮХ ГАЛААР НААДАЖ, ЕРӨНХИЙ САЙД БОЛОХ ЗҮҮДНИЙ ТАЙЛАЛ


Монгол ардын нам ерөнхийлөгчийн сонгуульд ялагдангуут Шадар сайд У.Хүрэлсүхийн зүүдэнд намын дарга, Ерөнхий сайдын сэнтий үе үе үзэгдэх болжээ.

Тэрээр намын дарга М.Энхболдынхоо эсрэгнаадмын комиссын хурлаас эхэлж ил гарч ажилласан. М.Энхболдыг хятадын эрлийз гэдэг Женкогийн зүгээс явуулсан хар пиар нийгэмд нөлөөлснийг тооцоолсон У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр зөвхөн монгол цусны адуу наадмаар уралдана гэж олны цөсийгхөөргөлөө. Энэ ньмонгол ялна гэдэг сонгуулийн сурталчилгаатай яв цав нийцэв. У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын сонгуулийн пиарын золиосонд 1 000морь, 1 000 уяач, 1 000 хүүхэд наадмын тоостой дэнжид гурав хоног гуниглаад буцав. Наадам дууслаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх нарын дараагийн хорчин нүүдэл "гал".

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 22 түймэр асч 351 албан хаагч гал унтраахаар өдөр шөнөгүй ажиллаж байна. Өчигдөр шөнө манай сурвалжлах баг Төв аймгийн Батсүмбэр сумын Тавантолгойн Баавгайтад асч буй түймрийг унтраахаар ажиллаж байгаа албан хаагчидтай уулзсан. Хоёроос гурван уулын ам, бэл энгэр дамжсан түймрийг Д.Баяраа ахлагчтай онцгой байдлын 13 албан хаагч нутгийн 10 гаруй иргэдтэй унтрааж байв. Энд ойролцоогоор 40-50 га талбай харлаад үлджээ. Тэд түймэр гарч байгаа газраас долоон км-ын цаанаас усаа зөөдөг дөрвөн тоннын багтаамжтай нэг л автомашинтай. Тэдний ганц найдвар болох ус зөөвөрлөдөг автомашин нь сүүлдээ өөр түймэрт дайчлагдаж гар хоосон үлджээ. Ус ирэхийг хүлээсээр байтал арай хийн унтраасан түймэр буцаад дэгддэг гэж гал унтраагчид аргаа барсан шинжтэй сөөнгө хоолойгоор бидэнд учирлалаа. Онцгой байдлынхан ингэж өдөр шөнөгүй битүү хар утаан дотор доор, дээрээсээ маш өндөр халалттай бүгчим орчиндулаан галтай тэмцэж байхад Онцгойгийн дарга нар төрийн ордонд сэрүүхэн өрөөнд бидэнд нэмэлт хүч хэрэггүй гээд гүрийгээд сууж байгаа нь цаанаа л хачирхалтай санагдав.

Улсын онцгой комиссын хурлын гишүүд болох Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Ганбат хүн хүчээ сэлбэх, нэмэлт техник хэрэглэх шаардлагатай гэсэн саналыг гаргаад байна. Хуульзүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэдэн цэрэг, хичнээн техник хэрэгтэйгээ хэл бид гаргах боломжтой гэж хэлээд асуугаад байхад Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга Бригадын генерал Г.Ариунбуян таг дуугуй, нэрэлхээд суугаад байгаа харагдав.

Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүх онцгой комиссын хурлаа дөнгөж эхлүүлээд "Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэр сумын түймэртэй танилцана гэж байна би явлаа" гээд хөл алдаж, гарч одов. Өчигдөр буюу 7-р сарын 15-нд Шадар сайд уг нь Батсүмбэр суманд ажилласан гэж хэвлэлийн алба нь мэдээлсэн байдаг.

АН-ынхан У.Хүрэлсүхийг баатар гэж хөөргөж, намаа шинэчил гэж ёоворч байгаа. У.Хүрэлсүх нь сөрөг хүчнээс шидсэн цаасан малгайг өмсөж газар шороогоо, эх орноо, онцгой байдлын хэдэн халтар аврагчаа үл хайрлан ийнхүү Женкотой нийлж гал унтраасан баатар болох гэж Засгийн газраас дэмжлэг авахгүй муйхарлаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын сошиалын коментчид У.Хүрэлсүхийг байдаг чадлаараа дэмжиж байна.

У.Хүрэлсүх нь МАН-ын дарга болоод зогсохгүй Ерөнхий сайд болохоор ийнхүү МАН доторх зүүний хүчний холбоогоо дайчлахаар шийдэв үү?

У.Хүрэлсүхийг дэмжээд Засгийн газарт нь орж бялуу хүртэх сонирхолтой Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж, Ё.Баатарбилэг, М.Билэгт, Л.Энхболд, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга, Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир нарын гишүүд хоёр гараа өргөөд зогсож буй.

Зудтай жилийн золбин нохой цатгалан, зовлонтой газрын лам баян гэдэг шиг дүрэлзэн асч байгаа түймрийг улс төрийн оноо авах гэж зүтгэж муйхарлаж яаж чадна вэ! Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүх ээ!


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цагийн өмнө
Хонгор нутгаас Монгол Улсын гавьяат багш төрлөө 4 цагийн өмнө
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг монгол улсын их хуралд танилцууллаа 9 цагийн өмнө
​ Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардууллаа 10 цагийн өмнө
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 11 цагийн өмнө
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл 13 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ 14 цагийн өмнө
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 14 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 14 цагийн өмнө
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав Өчигдөр
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ Өчигдөр
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” Өчигдөр
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү Өчигдөр
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан Өчигдөр
ЭМГЭНЭЛ Өчигдөр
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна Өчигдөр
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв Өчигдөр
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ Өчигдөр
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ Өчигдөр
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ Өчигдөр