Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа

Ж.Булганаа
2026/04/21

Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ерөнхийлөгч К.Токаев “Акорда” өргөөндөө албан ёсоор угтаж авлаа.

Ерөнхийлөгчийн “Акорда” өргөөний өмнөх талбайд хоёр орны Төрийн далбааг мандуулж, Төрийн хүндэт харуулын захирагч Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар Төрийн хүндэт харуулын цэргүүд болон угтах ёслолд хүрэлцэн ирсэн хоёр талын албан ёсны төлөөлөгчидтэй мэндчилж, дурсгалын зураг авахууллаа.

Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийн, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцож, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчдөд мэдээлэл өгнө.

Ерөнхийлөгч К.Токаев Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломат академи төгссөн.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолтой, улс төрийн шинжлэх ухааны доктор. Орос, хятад, англи, франц хэлтэй.

1975 онд ЗХУ-аас Сингапур Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн байна. Улсынхаа Гадаад хэргийн сайд, Ерөнхий сайд, Сенатын даргаар ажиллаж байгаад 2019 онд төрийн тэргүүнээр сонгогдсон.

Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу 2022 онд болсон ээлжит бус сонгуульд 81.31 хувийн санал авч дахин сонгогджээ.

Казахстаны Ерөнхийлөгчийн “Акорда” өргөө 2004 онд ашиглалтад орсон.  “Цагаан ордон” гэсэн утгатай. Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Ажлын алба байрладаг.

7 давхар энэ өргөө “Гантиг танхим”, “Алтан танхим”, “Зууван танхим”, “Дорнын танхим”, “Зочдын танхим”, “Өргөтгөсөн хэлэлцээрийн танхим”, “Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны танхим” зэрэг 12 өрөөтэй, номын сан, цэцэрлэгт хүрээлэнтэй.  

Оройн цэнхэр өнгийн бөмбөлөг нь мөнх хөх тэнгэрийг бэлгэддэг бөгөөд  Казахстаны Төрийн далбааны өнгөтэй ижил байдаг.

Эрх чөлөө, тусгаар тогтнол, энх тайван, ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болгож өргөөний орой дээр нарны цацраг бүхий гэрийн тооно, бүргэдийн дүрсийг байрлуулжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхийн нөхцөл байдалтай танилцжээ 11 цагийн өмнө
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол бүртгэгджээ 13 цагийн өмнө
Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ 16 цагийн өмнө
3x3 энэ сарын 23-28-нд FIBA-гийн цуврал гурван тэмцээн Монголд болно 16 цагийн өмнө
С.Цэнгүүн:10 жил төгсөж байгаа хүүхдүүдээс асуугаад үз. Бүгд яаж гадагшаа явах вэ гэсэн бодолтой болсон 18 цагийн өмнө
Д.Цогтбаатар: Хөдөө аж ахуйн сайд өөрийгөө магтаад гадаад дотоод явж байна 18 цагийн өмнө
Богдхан ууланд 14 хоног зорчихгүй байхыг анхааруулж байна 18 цагийн өмнө
Өнөөдрөөс Х:8, Ч:44, Ч:14, Д:8 чиглэлийн автобусны замналд орох түр өөрчлөлт орно 19 цагийн өмнө
Улаанбаатарт 22 хэмийн дулаан байна 21 цагийн өмнө
ХХААХҮЯ нээлттэй хаалганы өдрөө ждү-ийн үзэсгэлэн худалдаатай хамтатган зохион байгуулж байна Өчигдөр
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ Өчигдөр
Вашингтонд cop17 болон тал хээрийн төлөвлөгөөний талаар өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо Өчигдөр
Нэг өдөрт согтуу жолоочийн 13 зөрчил илрүүллээ Өчигдөр
18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй байх хууль эцэслэн батлагдлаа Өчигдөр
Хадгаламжийн даатгалын корпораци АНУ-ын сангийн яамтай техникийн туслалцааны хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ Өчигдөр
Шүлхий өвчний улмаас наймдугаар сарын 1-нийг хүртэл баяр наадам зохион байгуулахгүй Өчигдөр
Чуулган: Татварын багц хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
С.Эрдэнэболд: Дарга нарын тансаглал хэрээс хэтэрч байна 2026/06/11