Махны экспорт 2023 оноос хойш өсөж, өнгөрсөн оны борлуулалтын орлого 345.3 сая ам.долларт хүрлээ

Л.Бямбажав
2026/04/23

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд нэн тэргүүнд малын халдварт өвчний тархалтыг таслан зогсоох, мах, махан бүтээгдэхүүн экспортлох үеийн эрүүл ахуй, ариун цэврийн дүрэм, стандартуудыг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх ажлыг хийж байна.

Монгол Улсын махны экспорт 2025 оны эцсийн байдлаар 85,624 тоннд хүрчээ. Энэ нь өмнөх оноос 20 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэхүү өсөлтийн үр дүнд өнгөрсөн онд махны экспортын борлуулалтын орлого 345.3 сая ам.доллар болж дээд хэмжээнд хүрчээ. 2025 онд экспортолсон нийт махны 34,653 тонн нь адууны мах, 22,528 тонн нь боловсруулсан мах байжээ.

Манай улсын экспортын махны хамгийн том худалдан авагч нь БНХАУ бөгөөд нийт зах зээлийн 62 хувийг эзэлдэг. Харин экспортын махны 22 хувь нь Иран, Ирак  зэрэг Булангийн орнуудад ногдож байна.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас буураад байсан махны экспорт сүүлийн хэдэн жилд эрчимжжээ. 2020-2022 онд экспортын хэмжээ дунджаар 45 хувиар буурч, 2022 онд 16.0 мянган тонн болтлоо багассан. 2023 оноос эхлэн экспорт огцом сэргэж, 80.4 мянган тоннд хүрсэн нь цар тахлын дараах түүхэн дээд үзүүлэлт болсон юм.

Иймээс цаашид махны экспортыг нэмэгдүүлэх, экспортын нэр төрлийг өргөжүүлэх чиглэлээр ХХААХҮЯ-нд 4 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Жавхланбаяр:​Тамхи хаясны дараа вэйп хэрэглэсэн хүмүүс уушгины хорт хавдраар өвдөх магадлал нэмэгддэг 2 цагийн өмнө
Засаг захиргааны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 3 цагийн өмнө
УХТЭ-ийн эмч нар “K-Imaging-2026” олон улсын хуралд оролцлоо 3 цагийн өмнө
“Их дуулга”-д олимпын аварга тав, дэлхийн аварга 25 жүдоч барилдана 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 5 цагийн өмнө
Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зохицуулалттай эд, материалыг 10 боомтоор экспортлохоор боллоо 6 цагийн өмнө
Увс аймагт зүүн бүсийн сумдыг аймгийн төвтэй холбох авто замын ажил эхэлжээ 8 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд 127 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна 8 цагийн өмнө
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа 9 цагийн өмнө
Төсвийн орлого, тусламжийн хэмжээ 2.1 их наяд төгрөгөөр нэмэгджээ 9 цагийн өмнө
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө 9 цагийн өмнө
Жинст сумын иргэд орон нутгийн хөгжлийн асуудлаар саналаа илэрхийллээ 10 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 10 цагийн өмнө
Өнөөдөр Отгонтэнгэр хайрхны Төрийн тахилга болж байна 10 цагийн өмнө
Улаанбаатар хотод үдээс хойш бороо орно 11 цагийн өмнө
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа Өчигдөр
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? Өчигдөр
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ Өчигдөр
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” Өчигдөр
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ Өчигдөр