Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зохицуулалттай эд, материалыг 10 боомтоор экспортлохоор боллоо

Б. Пагамдулам
1 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атар-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд газар тариалангийн салбарт инновацад суурилсан экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Гэвч ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох үйл ажиллагаанд боомтын хүчин чадал, нэвтрүүлэх нөхцөл, зохицуулалтын хүрээнд тодорхой хязгаарлалт байсаар байгаа тул экспортын үйл ажиллагааг дэмжих, боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, зохицуулалтыг сайжруулах зайлшгүй шаардлага бодитоор үүссэн.

Тэгвэл Засгийн газрын ээлжит (2026.06.17) хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан өргөн барьсан “Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. 

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат  тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, эдийн засгийг төрөлжүүлэх, ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2003 оны “Жагсаалт, журам батлах тухай” 173 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан, Засгийн газрын гишүүдийн саналыг тусган танилцуулж байгаа гэдгийг онцлов.

“Жагсаалт, журам батлах тухай” Засгийн газрын 2003 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад нэмэлт оруулснаар Баян-Өлгий аймгийн Өлгий, Говь-Алтай аймгийн Бургастай, Дорнод аймгийн Баянхошуу, Ульхан, Хавирга, Дорноговь аймгийн Ханги, Завхан аймгийн Арцсуурь, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн, Сүхбаатар аймгийн Бичигт боомтуудаар ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зохицуулалттай эд, материалыг экспортлох боломжтой болж байна. 

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2003 оны “Жагсаалт, журам батлах тухай” 173 дугаар тогтоолын 1 дэх заалтад тусгагдсан "Ургамлын үр, үрслэг, суулгац” гэснийг Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуультай нийцүүлэн өөрчлөхөөр болжээ.

ХХААХҮЯ Монгол Улсаас БНХАУ руу улаанбуудайн гурил, улаанбуудай, селимарины үр, рапс, арвай, хивэг, байгалийн хадлан өвс зэрэг нийт 7 ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох үеийн ургамлын хорио цээрийн нөхцөл, шаардлагыг тохиролцсон протокол, санамж бичгүүдийг байгуулснаар экспортлогч 106 аж ахуйн нэгж тус улс руу 2024 онд нийт 88,216 тонн, 2025 онд 93,594 тонн ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг тус тус экспортолсон байна. 

Салбарын экспорт 2025 онд 846.1 сая ам.доллар болж нийт экспортын орлогын 5.4 хувийг, импорт 2.8 тэрбум ам.доллар буюу нийт импортын 25.0 хувийг тус тус эзэлж байна. Салбарын экспортыг барааны бүлгээр ангилан өмнөх онтой харьцуулан үзэхэд  мал, амьтан, тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүний экспорт 26.6 хувиар өссөн бол ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт 9.4 хувиар буурчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Их дуулга”-д олимпын аварга тав, дэлхийн аварга 25 жүдоч барилдана 10 минутын өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 44 минутын өмнө
Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зохицуулалттай эд, материалыг 10 боомтоор экспортлохоор боллоо 1 цагийн өмнө
Увс аймагт зүүн бүсийн сумдыг аймгийн төвтэй холбох авто замын ажил эхэлжээ 3 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд 127 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна 3 цагийн өмнө
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа 4 цагийн өмнө
Төсвийн орлого, тусламжийн хэмжээ 2.1 их наяд төгрөгөөр нэмэгджээ 4 цагийн өмнө
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө 4 цагийн өмнө
Жинст сумын иргэд орон нутгийн хөгжлийн асуудлаар саналаа илэрхийллээ 5 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 5 цагийн өмнө
Өнөөдөр Отгонтэнгэр хайрхны Төрийн тахилга болж байна 5 цагийн өмнө
Улаанбаатар хотод үдээс хойш бороо орно 6 цагийн өмнө
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа 22 цагийн өмнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? Өчигдөр
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ Өчигдөр
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” Өчигдөр
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ Өчигдөр
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ Өчигдөр
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ Өчигдөр
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна Өчигдөр