НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшууллаа

Б.Нямсүрэн
2026/04/27

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлуулах шаардлага бүхий албан бичгийг НИТХ-ын дарга А.Баярт хүргүүллээ.

АН-ын бүлэг шаардлагадаа Ээлжит VII хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн зарим асуудал нь нийгэмд маргаан дагуулж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буйг онцлоод, “Туул голоо аваръя” хөдөлгөөн, “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой олон нийтийн зөрчилд хөнгөн хандаж, яаравчлан хэлэлцэх, тодорхой шийдвэр гаргах боломжгүй нөхцөл бүрдсэнийг онцолжээ.

АН-ын бүлгийн зүгээс иргэдийн эрх ашиг, байгаль орчны аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих ёстой. Туул голын экосистемийг хамгаалах, Туулын хурдны замтай холбоотой асуудал нийслэлийн хэмжээнд бус, улсын бодлого, хууль эрх зүйн зохицуулалттай шууд холбоотой тул Засгийн газар, УИХ болон холбогдох байгууллагуудын нэгдсэн байр суурь гараагүй нөхцөлд НИТХ-аар яаравчлан хэлэлцэх нь зохисгүй гэжээ.
НИТХ-ын дарга А.Баяр НИТХ дахь АН-ын бүлгийн шаардлагыг хүлээн авч, өнөөдөр 10:00 цагт товлосон НИТХ-ын Ээлжит VII хуралдааныг хойшлууллаа.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Эрдэнэболд: Дарга нарын тансаглал хэрээс хэтэрч байна 45 минутын өмнө
О.Цогтгэрэл: Н.Учрал ерөнхий сайдын авлигатай тэмцэх хоосон амлалт нь сүржин амлалт болоод дуусаж байна уу 50 минутын өмнө
Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана 2 цагийн өмнө
“Тарбозавр батаар” тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг Франц улсаас авч ирлээ 3 цагийн өмнө
Баянзүрхийн орон сууцанд гал гарч, утаажилтын бүсээс 12 иргэнийг аварчээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 17-нд болно 6 цагийн өмнө
Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажил эхэллээ 6 цагийн өмнө
Есөн настай хүүг хойд эх нь амбаарт түгжин шатаажээ 7 цагийн өмнө
Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сараар хасжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан байна 7 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ДХИС-д ажиллалаа 23 цагийн өмнө
Нийслэлийн Ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн сурагчид Түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа Өчигдөр
Хэрэглээ бүрт тань тохирох АЙМААРРР хялбар шийдэл Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян орон даяар эхэллээ Өчигдөр
“Сити” их сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн элсэлт эхэллээ Өчигдөр
Улаанбурхан өвчний долоон шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Ө.Шижир: Хотын даргаа “Мах үнэтэй байна" гээд огцруулсан Өчигдөр
Ирээдүйн бизнесийн төв цэг: Vision business tower Өчигдөр
​Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Ахынхаа регистрийг ашиглаад 4 сая 350 мянган төгрөгөөр торгуулжээ Өчигдөр