Ирээдүйн бизнесийн төв цэг: Vision business tower

O.Аззаяа
3 цагийн өмнө

Орчин үеийн бизнесийн орчинд оффисын байршил нь зөвхөн үйл ажиллагаа явуулах газар байхаа больж, компанийн үнэ цэнэ, нэр хүнд, ирээдүйн өсөлтийг тодорхойлох стратегийн хөрөнгө оруулалт болж байна.

Судалгаанаас үзэхэд  бизнесийн дүүрэгт байрлах компаниуд харилцагчийн итгэлцэл, ажилтны бүтээмж, бизнесийн хамтын ажиллагааны боломжуудаараа илүү давуу байдаг. Тиймээс амжилттай байгууллагууд оффисын сонголтоо сарын түрээс эсвэл худалдан авах өртгөөр бус, урт хугацааны үнэ цэнээр нь үнэлдэг болсон.

Улаанбаатар хотын шинэ бизнесийн төв болон хөгжиж буй 120 мянгатын бүсэд сүндэрлэж буй Vision Business Tower нь энэхүү шинэ хандлагын тод жишээ юм. 25 давхар бүхий энэхүү төсөл нь бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон олон улсын байгууллагуудад зориулсан орчин үеийн A-Class оффисын цогц шийдлийг санал болгож байна.

 Төслийн бүтцийн хувьд:

• 1–4 давхар – Худалдаа үйлчилгээний талбай 

• 5–25 давхар – Оффисын зориулалттай талбай 

• 12–13 давхар – Recharge Area буюу амралт, уулзалт, ажилтны бүтээмжийг дэмжих тусгай орчин 

• 26 давхар – Sky Lounge болон VIP уулзалтын орчин

Төслийн төлөвлөлтөд байгалийн гэрэлтүүлэг, задгай харагдах орон зай, уян хатан интерьерийн шийдлийг онцгойлон тусгаж, байгууллагууд өөрсдийн хэрэгцээнд нийцүүлэн ажлын орчноо төлөвлөх боломжийг бүрдүүлсэн. Энэ нь ажилтны бүтээмж, ажлын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгууллагын соёлыг бүрдүүлэх чухал нөхцөл болдог.

Түүнчлэн Vision Business Tower нь олон улсын EDGE (Excellence in Design for Greater Efficiencies) ногоон барилгын стандартыг хэрэгжүүлж буйгаараа онцлог. EDGE стандарт нь эрчим хүч, усны хэрэглээ болон барилгын материалын үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлж, ашиглалтын зардлыг бууруулах давуу талтай.

Ногоон барилга нь зөвхөн байгаль орчинд ээлтэй шийдэл биш бөгөөд бизнесийн хувьд бодит хэмнэлт авчирдаг. Эрчим хүчний хэрэглээ буурч, ашиглалтын зардал багассанаар компаниуд урт хугацаан илүү үр ашигтай ажиллах боломжтой болдог. Мөн ESG болон тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлдэг байгууллагуудын хувьд ногоон стандарттай оффис нь брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл болдог.

Амжилтын шинэ хаягт өөрийн орон зайгаа бүрдүүлж, бизнесийн ирээдүйдээ үнэ цэн бүтээх энэхүү боломжийг бүү алдаарай.

Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, талбайн сонголттой танилцах болон уулзалт товлохыг хүсвэл манай борлуулалтын зөвлөхүүдтэй холбогдоно уу.

Холбоо барих

Утас : 7222-8888

Visionbusinesstower.mn

Vision Business Tower — Амжилтын үнэ цэнийг бүтээх шинэ хаяг.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Сити” их сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн элсэлт эхэллээ 20 минутын өмнө
Улаанбурхан өвчний долоон шинэ тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
Ө.Шижир: Хотын даргаа “Мах үнэтэй байна" гээд огцруулсан 2 цагийн өмнө
Ирээдүйн бизнесийн төв цэг: Vision business tower 3 цагийн өмнө
​Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Ахынхаа регистрийг ашиглаад 4 сая 350 мянган төгрөгөөр торгуулжээ 4 цагийн өмнө
"ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 ирэх долоодугаар сард зохион байгуулагдана 4 цагийн өмнө
Н.Номтойбаяр Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Ардын засгийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийлээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт +25 хэмийн дулаан байна 4 цагийн өмнө
Д.Батлут: Ардчилсан нам Засгийн газрыг огцруулахаас өөр ажилгүй юм уу 23 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Засгийн газрыг огцруулах хангалттай олон гишүүн бий 23 цагийн өмнө
Нийслэлийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжлээ 23 цагийн өмнө
Х.Тэмүүжин: Нийтийн албан тушаалд ажиллаж байгаа хүн олон нийтийн шүүмжлэлд өртөх боломжтой гэдгээ ойлгох ёстой 23 цагийн өмнө
Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө 23 цагийн өмнө
Л.Гантөмөр: Засгийн газар 100 хоног болоогүй гэж өмөөрч болохгүй Өчигдөр
БНСУ-ын алдарт No Brand брэнд анхны салбараа UB Autocom-д нээнэ Өчигдөр
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна Өчигдөр
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: Н.Учралын Засгийн газар ямар ч доривтой шийдвэр гаргахгүй байна Өчигдөр
Р.Сэддорж: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй байна, бүлгийн дарга дуудах байх Өчигдөр
Ж.Баярмаа: Засгийн газрыг огцруулах асуудалд бүлгийн шийдвэрээ харж байж болно Өчигдөр