2026 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний 7 шинэ батлагдсан тохиолдол бүртгэгдсэн талаар эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Шинээр бүртгэгдсэн бүх тохиолдол нийслэлд илэрсэн бөгөөд орон нутагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Нас баралт мөн бүртгэгдээгүй байна.
Нийтдээ улаанбурханы батлагдсан тохиолдлын тоо 15,382-д хүрсний 12,297 нь нийслэлд, 3,085 нь орон нутагт бүртгэгджээ. Халдварын улмаас нийт 20 хүн нас барсан байна.
Одоогийн байдлаар 72 хүн эмчилгээ, хяналтад байгаа бөгөөд үүнээс 61 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 11 нь гэрээр эмчлүүлж байна.
Идэвхтэй тохиолдлын хувьд нийслэлд 45, орон нутагт 16 тохиолдол бүртгэгдсэн байна. Нийслэлд хөнгөн хэлбэрийн 4, дунд хэлбэрийн 32, хүнд хэлбэрийн 9 тохиолдол байгаа бол орон нутагт хөнгөн 7, дунд 8, хүнд 1 тохиолдол бүртгэгджээ.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна