“Ардын нам-Ард түмэндээ” аян орон даяар эхэллээ

O.Аззаяа
2026/06/10

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас “Ардын нам-Ард түмэндээ” аяныг өнөөдрөөс орон даяар эхлүүлж байна.

МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд, Нарийн бичиг нарын дарга нар, УИХ-ын гишүүд, дэд сайд нараар  ахлуулсан баг 21 аймаг, 330 сумын намын анхан шатны нэгжид очиж гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, санал хүсэлтийг нь сонсоно.

Монгол Ардын намын дарга Н.Учрал 31 дүгээр Их хурлаар намын даргаар сонгогдохдоо 

Ардын нам ард түмэндээ хүрч ажилладаг, гишүүдээ сонсдог, тэднийхээ харилцаа холбоог идэвхжүүлдэг нам болно гэсэн уриалгыг бодит ажил болгосоор байна. 

Тодруулбал, Монгол Ардын намаас болон УИХ, Засгийн газраас явуулж буй бодлого, шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлууд, Монгол Ардын намын дарга Н.Учралын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого”, гишүүн төвтэй E4 стратеги, намын гишүүдийн бүртгэл, харилцааны Enam 3.0 платформын талаар танилцуулах, иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонсох зорилготой юм.

Одоогоор Монгол Ардын намын дарга Н.Учрал 11 аймагт, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар 19 аймагт ажиллаад байна. Мөн намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, намын дэргэдэх Улс төрийн манлайллын академиас “Гишүүн төвтэй E4 стратеги”-ийг нийслэлийн есөн дүүрэгт танилцуулаад байгаа юм.

Тэгвэл энэ удаад Монгол Ардын намын УИХ-ын гишүүд, мөн дэд сайд, намын Нарийн бичгийн дарга нарын тэргүүлсэн баг орон нутагт 2026 оны зургаадугаар сарын 10-аас зургаадугаар сарын 25 хүртэл ажиллаж намын гишүүд, дэмжигчид, иргэд олон нийттэй уулзах юм.


7
angry
0
care
2
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 9 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 16 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 18 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 20 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 20 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22