“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2026-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ

Б.Нямсүрэн
2026/04/27

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2026-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тус үйлдвэр өдөрт 1,500 тонн хог хаягдал шатааж, жилдээ 210 сая кВт цаг буюу 35 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тооцоололтой. Энэ нь ойролцоогоор жилд 1.5 сая тонн хатуу хог хаягдлыг боловсруулж, 2,300 орчим өрхийг цахилгаанаар хангана гэсэн үг юм. Төслийн ТЭЗҮ-ийг "Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн" боловсруулж, 2025 оны тавдугаар сард Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр дэмжин хүлээн авсан байна. Үйлдвэрийн түншлэлийн төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх төрлийн урьдчилсан шалгаруулалтын сонгон шалгаруулалтыг зарлажээ. Төслийн хүрээнд нийт 158 нэгж талбар чөлөөлөхөөс 123-ыг чөлөөлсөн байна. 

Морингийн даваанд баригдах үйлдвэр ашиглалтад орвол хогийн цэгүүдийн ачааллыг бууруулах, ил задгай булж устгах аргаас татгалзах, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хог булшлах талбайг үе шаттай нөхөн сэргээн ногоон байгууламж байгуулж, барилгажилтад ашиглах ач холбогдолтой аж.


0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Эрдэнэболд: Дарга нарын тансаглал хэрээс хэтэрч байна 1 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Н.Учрал ерөнхий сайдын авлигатай тэмцэх хоосон амлалт нь сүржин амлалт болоод дуусаж байна уу 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана 3 цагийн өмнө
“Тарбозавр батаар” тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг Франц улсаас авч ирлээ 4 цагийн өмнө
Баянзүрхийн орон сууцанд гал гарч, утаажилтын бүсээс 12 иргэнийг аварчээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 17-нд болно 7 цагийн өмнө
Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажил эхэллээ 7 цагийн өмнө
Есөн настай хүүг хойд эх нь амбаарт түгжин шатаажээ 8 цагийн өмнө
Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сараар хасжээ 8 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан байна 8 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ДХИС-д ажиллалаа Өчигдөр
Нийслэлийн Ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн сурагчид Түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа Өчигдөр
Хэрэглээ бүрт тань тохирох АЙМААРРР хялбар шийдэл Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян орон даяар эхэллээ Өчигдөр
“Сити” их сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн элсэлт эхэллээ Өчигдөр
Улаанбурхан өвчний долоон шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Ө.Шижир: Хотын даргаа “Мах үнэтэй байна" гээд огцруулсан Өчигдөр
Ирээдүйн бизнесийн төв цэг: Vision business tower Өчигдөр
​Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Ахынхаа регистрийг ашиглаад 4 сая 350 мянган төгрөгөөр торгуулжээ Өчигдөр