​НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ

Б.Нямсүрэн
2026/04/27

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд өнөө өглөө 10:00 цагт эхлэх товтой байсан. Хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал зэрэг нийт 22 асуудлыг хэлэлцэхээр товлосон байжээ. Тэгвэл Ардчилсан намын бүлгээс хойшлуулах хүсэлт гаргасны дагуу хуралдааныг түр хойшлуулсан тухай НИТХ-ын албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн юм.


АН хэлэлцэх асуудлын жагсаалтаас зөвхөн Туулын хурдны замын асуудлыг хасах санал гаргасан бөгөөд хурлыг хойшлуулах санал гаргаагүй тул бусад тулгамдсан асуудлаа хэлэлцэх ёстой гэж үзэн МАН-ын бүлгийн төлөөлөгчид хуралдааныг товлосон цагт нь эхлүүлэхийг шаардан танхимдаа хүлээж байна. Гэвч НИТХ-ын дарга А.Баяр хурлаа нээхгүй бүтэн зургаан цаг өнгөрч байна. Ийнхүү төрийн албан хаагчид хуралдаан эхлэхийг бүтэн өдөржин хүлээснээр, төрийн ажил тодорхойгүй хугацаагаар гацлаа. НИТХ хуралдахгүй байх нь улс төрийн маргаан мэт харагдавч, бодит байдал дээр хотын хөгжил, төрийн ажил, бизнесийн орчин, эцэстээ иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөө үзүүлнэ.



2
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Эрдэнэболд: Дарга нарын тансаглал хэрээс хэтэрч байна 9 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Н.Учрал ерөнхий сайдын авлигатай тэмцэх хоосон амлалт нь сүржин амлалт болоод дуусаж байна уу 9 цагийн өмнө
Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана 10 цагийн өмнө
“Тарбозавр батаар” тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг Франц улсаас авч ирлээ 11 цагийн өмнө
Баянзүрхийн орон сууцанд гал гарч, утаажилтын бүсээс 12 иргэнийг аварчээ 13 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 17-нд болно 14 цагийн өмнө
Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажил эхэллээ 15 цагийн өмнө
Есөн настай хүүг хойд эх нь амбаарт түгжин шатаажээ 15 цагийн өмнө
Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сараар хасжээ 15 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан байна 16 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ДХИС-д ажиллалаа Өчигдөр
Нийслэлийн Ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн сурагчид Түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа Өчигдөр
Хэрэглээ бүрт тань тохирох АЙМААРРР хялбар шийдэл Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян орон даяар эхэллээ Өчигдөр
“Сити” их сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн элсэлт эхэллээ Өчигдөр
Улаанбурхан өвчний долоон шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Ө.Шижир: Хотын даргаа “Мах үнэтэй байна" гээд огцруулсан Өчигдөр
Ирээдүйн бизнесийн төв цэг: Vision business tower Өчигдөр
​Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Ахынхаа регистрийг ашиглаад 4 сая 350 мянган төгрөгөөр торгуулжээ Өчигдөр