Үе тэнгийн дээрэлхэлт гэдэг зүгээр нэг хүүхдүүдийн хоорондын маргаан биш. Энэ бол хүүхлийэ сэтгэл зүй, өөртөө итгэх итгэлд гүн шарх үлдээдэг. Хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах хүрээнд үе тэнгийн дээрэлхэлтийн шалтгаан, нөхцөл, илрэлийн хэлбэр, хор уршгийг тодорхойлон үнэлж, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийг ахлан ажиллахаар боллоо.
Олон улсын амжилттай туршлага
Япон — "Ижмэгийн эсрэг хууль"-иар нуугдмал кейсийг ил болгосон
БНСУ — Сургууль бүрд "Хүчирхийлэл шийдвэрлэх хороо" ажиллуулдаг
Финлянд — KiVa хөтөлбөрөөр дээрэлхэлтийг 17–30% бууруулсан
Норвеги — Olweus хөтөлбөрөөр 20–50% буурсан үзүүлэлттэй
Итали — Сурагчдын өөрсдийн оролцоотой NoTrap! хөтөлбөр
Их Британи — Anti-Bullying Alliance үндэсний бодлого
Эдгээр улс орны туршлагуудаас суралцаж, Монгол Улсын нөхцөл байдалд тохирсон бодитой, хэрэгжихүйц шийдлийг бий болгох нь ажлын хэсгийн гол зорилго юм. Хүүхэд бүр айдасгүй суралцаж, аюулгүй орчинд аз жаргалтай өсөх эрхтэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна