Өнөөдөр Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо, нойтон цас орно

O.Аззаяа
2026/04/28

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо, нойтон цас орно.

2026 оны 04-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +12...+17 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +22...+27 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс +7 градусаар дулаарч +16...+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс +8 градусаар дулаарч +14...+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс +8 градусаар дулаарч +14...+16 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: -2 градус хүйтэн, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ 30 минутын өмнө
Вашингтонд cop17 болон тал хээрийн төлөвлөгөөний талаар өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо 1 цагийн өмнө
Нэг өдөрт согтуу жолоочийн 13 зөрчил илрүүллээ 2 цагийн өмнө
18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй байх хууль эцэслэн батлагдлаа 3 цагийн өмнө
Хадгаламжийн даатгалын корпораци АНУ-ын сангийн яамтай техникийн туслалцааны хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ 3 цагийн өмнө
Шүлхий өвчний улмаас наймдугаар сарын 1-нийг хүртэл баяр наадам зохион байгуулахгүй 5 цагийн өмнө
Чуулган: Татварын багц хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
С.Эрдэнэболд: Дарга нарын тансаглал хэрээс хэтэрч байна 22 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Н.Учрал ерөнхий сайдын авлигатай тэмцэх хоосон амлалт нь сүржин амлалт болоод дуусаж байна уу 22 цагийн өмнө
Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр
“Тарбозавр батаар” тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг Франц улсаас авч ирлээ Өчигдөр
Баянзүрхийн орон сууцанд гал гарч, утаажилтын бүсээс 12 иргэнийг аварчээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 17-нд болно Өчигдөр
Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажил эхэллээ Өчигдөр
Есөн настай хүүг хойд эх нь амбаарт түгжин шатаажээ Өчигдөр
Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сараар хасжээ Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан байна Өчигдөр
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ДХИС-д ажиллалаа Өчигдөр