Архангай аймаг аялал жуулчлалыг шинэ шатанд хөгжүүлж байна

O.Аззаяа
2026/04/28

Архангай аймагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагууд, малчин кемп хөтөлбөрийн малчид, харилцагч талууд оролцсон “Аялал жуулчлалын салбарын зөвлөлдөх уулзалт” зохион байгуулагдлаа.

Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын зүгээс 2023 оноос аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлсэн ажлууд болон 2026 онд Цэцэрлэг хотыг аялал жуулчлалын хот болгон хөгжүүлэх зорилтоо танилцууллаа.

Мөн аймгийн аялал жуулчлалын онцлох арга хэмжээ болох “АРА фестиваль-2026” бэлтгэл ажлаа танилцууллаа.

Түүнчлэн “Малчин кэмп” хөтөлбөрийг сайжруулан Gerbook цахим захиалгын системтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан нь аялал жуулчлалын салбарт дижитал шийдлийг нэвтрүүлж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг дараагийн шатанд гаргахад чухал ач холбогдолтой юм. Одоогоор тус хөтөлбөрт 30 байршилд 60 малчин өрх хамрагдан 2024 оноос хойш дотоод, гадаадын жуулчдыг хүлээн авч, нүүдлийн ахуй соёлыг сурталчилж байна.

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд төрийн байгууллагуудын оролцоотой “Нэг цэгийн үйлчилгээ”-г зохион байгуулж, аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгж, иргэдэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүллээ. Ингэснээр оролцогчид өөрсдийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар холбогдох байгууллагуудаас шууд зөвлөгөө авч, шаардлагатай үйлчилгээг газар дээр нь шийдвэрлүүлэх боломжийг бүрдүүлсэн нь онцлог байв.

Аймгийн зүгээс хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийг чухалчилж, энэ удаагийн хамтын ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлийн эхлэл болгон өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна.


0
angry
1
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХХААХҮЯ нээлттэй хаалганы өдрөө ждү-ийн үзэсгэлэн худалдаатай хамтатган зохион байгуулж байна 16 цагийн өмнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ 17 цагийн өмнө
Вашингтонд cop17 болон тал хээрийн төлөвлөгөөний талаар өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо 17 цагийн өмнө
Нэг өдөрт согтуу жолоочийн 13 зөрчил илрүүллээ 19 цагийн өмнө
18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй байх хууль эцэслэн батлагдлаа 20 цагийн өмнө
Хадгаламжийн даатгалын корпораци АНУ-ын сангийн яамтай техникийн туслалцааны хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ 20 цагийн өмнө
Шүлхий өвчний улмаас наймдугаар сарын 1-нийг хүртэл баяр наадам зохион байгуулахгүй 21 цагийн өмнө
Чуулган: Татварын багц хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
С.Эрдэнэболд: Дарга нарын тансаглал хэрээс хэтэрч байна Өчигдөр
О.Цогтгэрэл: Н.Учрал ерөнхий сайдын авлигатай тэмцэх хоосон амлалт нь сүржин амлалт болоод дуусаж байна уу Өчигдөр
Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр
“Тарбозавр батаар” тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг Франц улсаас авч ирлээ Өчигдөр
Баянзүрхийн орон сууцанд гал гарч, утаажилтын бүсээс 12 иргэнийг аварчээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 17-нд болно Өчигдөр
Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажил эхэллээ Өчигдөр
Есөн настай хүүг хойд эх нь амбаарт түгжин шатаажээ Өчигдөр
Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сараар хасжээ Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан байна Өчигдөр