ОБЕГ: Хүүхдийг яг хэзээ нас барсныг мэргэжлийн байгууллага тогтооно

Б.Нямсүрэн
2026/05/30

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.ДашнямЮуны өмнө харамсалтай осол болсонд талийгаачийн гэр бүл, аав ээж, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Хүүхэд нүхэнд унасан дуудлага тавдугаар сарын 27-ны өдрийн 13:40 цагт ирсэн. Аврах ажиллагааны хүрээнд цооногийн орчимд 70 метр урт, 45 метр өргөн, 32 метр гүнтэй талбайг гурван дамжлагатай налуу ам гарган шатлан ухаж, тавдугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагаас хөндлөн малталтын ажлыг эхлүүлсэн. Аврагчид 1 метр өндөр, 80 см өргөн, 11.8 метр урт хөндлөн малталт хийж, хүүхэд байсан цэгт хүрсэн. Анх газар дээр нь очиж хэмжиж үзэхэд хүүхэд 30 метрийн гүнд гацсан байдалтай нь тогтоогдсон. Тухайн нутаг дэвсгэрт уул, уурхайн үйл ажиллагаа явуулдаг хүмүүсээс мэдээлэл авахад өрөмдлөг явуулдаг 30-50 метрийн гүн цоорхойнууд бүхий газар болох нь тогтоогдсон. Мэдээж ОБЕГ-ын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хотоос зөөвөрлөхөд хугацаа алдах тул хуулийн хүрээнд тухайн газарт үйл ажиллагаа явуулдаг, ойрхон байх компаниудын хүн машин механизмыг ажиллагаанд дайчилсан.

Осол болсон газарт могойн нүд камер, багаж хэрэгслээр хэмжиж үзэхэд хүүхэд 30 метрийн гүнд, ерөнхий амьсгалын шуум сонсогдож байсан. Тиймээс ч хүүхэд нүхний шал дээр хүрээгүй, дунд нь гацсан, амьд байх магадлалтай гэж найдсан. Мэдээж хүүхдийг уургалах гэж үзсэн боловч зүүн гарт нь сул байсан цүнх нь гарч ирсэн. Дахин зүүн гарыг нь уургалж татах гэж үзсэн боловч хөшигдөөд дээш татах боломж байгаагүй. Осолдогч шув шулуун унасан бол татах боломж бий. Харин хөндлөн гацсан тохиолдолд дээш татах боломжгүй. 30 метр гэдэг бол 10 давхар байшинтай тэнцэх хэмжээний гүн нүх. Мөн 28 диаметртэй эгц цооног байсан. Тиймээс ч хүүхэд унах үедээ хананд тулж, хурд саарсан болов уу гэж тооцоолсон боловч үгүй байсан. Ийнхүү дээрээс татах арга байхгүй учраас шатлан малталтын арга ашигласан. Аюулгүй зайг тооцоолж олон улсад ашигладаг уг аргыг хэрэглэсэн. Мөн үүн дээр дан ганц ОБЕГ-ын удирдлага, алба хаагчид бус уул уурхайн яам, зөвлөх, инженерүүд, хувь байгууллага зөвлөж ажилласан. Аврах ажиллагааны явцад нийт 21 мянган шоо метр хөрсийг ухаж зайлуулсан байгаа. Осолдсон хүүхдийг хүчилтөрөгчөөр хангах, орчныг дулаан байлгах арга хэмжээг авч байсан. Манай улсын хэмжээнд Уул уурхайн аврах анги ганцхан байдаг. Тус анги бүрэн бүрэлдэхүүнээр ажилласан. Ийнхүү 1 метрийн өндөртэй, 11.8 метр нүхийг ухаж осолдогчийн байгаа цэгт хүрсэн. Тус хүүхэд 30.1 метрийн гүнд осолдсон байсан. Аврагч нар очиж гаргахад хагас хэвтээ байдалтай, зүүн гар нь дээрээ, баруун гар нь доороо, мөн мөр толгой хоёр нь сул шороо руу хонхойгоод орчихсон, дээш татах боломжгүй байсан. Хамгийн харамсалтай нь хүүхэд маань амиа алдсан байсан. Үүнийг хуулийн нэршлээр буцалтгүй нэрвэгдэгч гэдэг. Аврах ажиллагаа анх ослын дуудлага ирснээш хойш 55 цаг 19 минут үргэлжилж, хүүхэд унаснаас хойш 59 цаг 36 минутын дараа цогцсыг гаргаж холбогдох албаны хүмүүст хүлээлгэж өгсөн. Нөгөөтээгүүр ажил үүргээ явуулж байгаа хүмүүсийн сэтгэл зүй хүнд байдаг. Алба хаагчид санаа зовж, өөрсдөө буруутан мэт ажиллаж зүтгэсэн. Үүнийг иргэд маань ойлгоосой гэв.  Мөн хувиараа алт олборлогч 20 орчим хүн аврах ажиллагаанд туслахаар очсон боловч мэргэжлийн хүмүүс биш учир оролцуулаагүй гэв. Учир нь сайн дурынхан аврах ажиллагаанд оролцох боломжтой ч тодорхой хугацаанд сургалтад хамрагдсаны хойно ажиллуулах нөхцөл, боломж бүрддэг байна. Иймээс тухайн хүмүүс ямар нэгэн байдлаар эндэж, дараагийн осол аваар гарах эрсдэлтэй нөхцөл үүсэх магадлалтай тул ажиллагаанд оролцуулаагүй гэх хариултыг өгөв" гэв.

Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх, Шадар сайдын ажлын албаны дарга Мөнх-Оргил “Сүүлийн жилүүдэд Онцгой байдлын газрын тоног төхөөрөмжийн шинэчлэлийг улсын төсөв болон олон улсын хамтын ажиллагааны төсөл, хүрээнд амжилттай хийж байгаа. Франц улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд агаараас эрэн хайх аврах ангийг байгуулсан. Энэ хүрээнд 280 орчим иргэний амийг аварсан. Мөн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг Австри, Франц улс Азийн хөгжлийн банк зэрэг бусад  төсөл хөтөлбөрийн хүрээнд хийж, Шадар сайд үүнтэй холбогдох чиглэлийг өгч ажиллаж байгаа. Аврах баг очсоны дараа хүүхдийн амьсгалах шуум сонсогдож байсан бөгөөд тавдугаар сарын 28-ны үүрийн 4 цагийн орчимд амьсгалах чимээ сонсогдохоо больж, хөдөлгөөн мэдрэгдэхээ больсон аж. Яг хэзээ нас барсныг мэргэжлийн байгууллага тогтооно" гэлээ. 



2
angry
2
care
1
haha
0
liked
0
love
6
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 7 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 7 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 8 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 14 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 15 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 16 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25