Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ

Б. Пагамдулам
1 цагийн өмнө

Сошиал орчинд гэртээ тамхи татан хэвтэж, бага насны хоёр хүүхдийг айлган сүрдүүлэн “Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй шүү дээ” хэмээн ярьж буй эрэгтэйн бичлэг тархсан.

Цагдаагийн байгууллагаас уг бичлэгт шалгалт хийхэд бичлэгт гарсан эрэгтэй нь Э.Батбаатарын хамтран амьдрагч Т.А уг бичлэгийг нууцаар хийж, түүгээрээ сүрдүүлэн Э.Батбаатараас гурван удаагийн үйлдлээр нийт 280 мянган төгрөг авсан нь тогтоогдсон байна.

Мөн Т.А нь бага насны хүүхдэд хүч хэрэглэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон тул 13 настай А.Д, 5 настай Б.Х нарыг Хүүхэд хамгааллын 108 төвд хамгаалалтад авч, эх Т.А-г Гүнт-122 дахь саатуулах байранд саатуулжээ.

Албаныхны мэдээлснээр Т.А нь архины хамааралтай бөгөөд 2021 онд нэг, 2022 онд нэг, 2024 онд хоёр, 2026 онд нэг удаа нийт таван удаагийн худал дуудлага, мэдээлэл өгч, "нөхөр намайг зодсон" гэх үндэслэлээр цагдаад хандсан нь тогтоогдож, Зөрчлийн тухай хуулийн 15.9.1-д заасны дагуу тухай бүр арга хэмжээ авч байжээ.

Одоогоор насанд хүрээгүй хохирогч хүүхдүүдэд хууль ёсны төлөөлөгч томилж, хохирогчоор мэдүүлэг авах, сэтгэл зүйчийн үнэлгээ хийлгэх, нөхцөл байдлын үнэлгээ гаргуулах ажиллагаа үргэлжилж байна.

Мөн зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд хэргийг 2026 оны наймдугаар сарын 3-нд шүүхэд шилжүүлэн эцэслэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа аж. 


0
angry
0
care
1
haha
7
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 1 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 1 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 2 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 7 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 8 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 10 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25