"ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 ирэх долоодугаар сард зохион байгуулагдана

O.Аззаяа
2 цагийн өмнө

Монголын хамгийн үзэсгэлэнт байгальтай бүсүүдийн нэг болох Хөвсгөл нуурын сав газарт энэ зуны онцлох хөгжмийн арга хэмжээ болох "ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 долоодугаар сарын 14-16-ны өдрүүдэд Мөрөн хотноо зохион байгуулагдана.

Байгаль, аялал жуулчлал, соёл урлаг, орчин үеийн хөгжмийн урсгалыг нэг дор цогцлоосон энэхүү фестиваль нь Монголын өнцөг булан бүрээс ирэх залуус, аялагчид, хөгжим сонирхогчдыг Хөвсгөлийн цэнхэр хязгаарт нэгтгэхээрээ онцлог юм.

Гурван өдрийн турш үргэлжлэх фестивалийн тайзнаа Монголын хөгжмийн ертөнцийн нэр хүндтэй уран бүтээлчид ээлж дараалан тоглоно.

Эхний өдөр Монгол Улсын Ардын жүжигчин Самандын Жавхлан үндэсний урлаг, эх оронч үзэл, монгол ахуйг илэрхийлсэн тоглолтоор фестивалийг нээнэ.

Хоёр дахь өдөр Монголын хип хоп урлагийн түүхэнд нэрээ мөнхөлсөн "ICE TOP" болон "DIGITAL" хамтлагууд нэг тайзан дээр анх удаа хамтарсан тоглолтоо толилуулах гэж байгаа нь хөгжмийн хорхойтнуудын хамгийн их хүлээж буй мөчүүдийн нэг болоод байна.

Харин гурав дахь өдөр DESANT, BIG GEE тэргүүтэй орчин үеийн реп, хип хоп урлагийн шилдэг төлөөлөгчид, залуу үеийн уран бүтээлчид, DJ нарын өргөн бүрэлдэхүүнтэй тоглолт үзэгчдийг хүлээж байна.

"ХӨХ БААВГАЙ" FESTIVAL нь зөвхөн хөгжмийн арга хэмжээ биш. Энэ бол Хөвсгөлийн байгалийн үзэсгэлэн, зуны аялал, найз нөхдийн дурсамж, амьд хөгжмийн эрч хүчийг нэгэн дор мэдрэх гурван өдрийн аялал юм.

Хөвсгөлийн сэрүүн салхи, уулс нуруудын дунд мянга мянган хүмүүс нэгэн хэмнэлээр амьсгалж, зуны хамгийн тод дурсамжаа бүтээх мөч ойртож байна.

Байршил: Хөвсгөл аймаг, Мөрөн сум, Төв стадион 

Хугацаа: 2026 оны 7-р сарын 14-16


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ө.Шижир: Хотын даргаа “Мах үнэтэй байна" гээд огцруулсан 50 минутын өмнө
Ирээдүйн бизнесийн төв цэг: Vision business tower 1 цагийн өмнө
​Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Ахынхаа регистрийг ашиглаад 4 сая 350 мянган төгрөгөөр торгуулжээ 2 цагийн өмнө
"ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 ирэх долоодугаар сард зохион байгуулагдана 2 цагийн өмнө
Н.Номтойбаяр Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Ардын засгийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийлээ 2 цагийн өмнө
Улаанбаатарт +25 хэмийн дулаан байна 2 цагийн өмнө
Д.Батлут: Ардчилсан нам Засгийн газрыг огцруулахаас өөр ажилгүй юм уу 21 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Засгийн газрыг огцруулах хангалттай олон гишүүн бий 21 цагийн өмнө
Нийслэлийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжлээ 21 цагийн өмнө
Х.Тэмүүжин: Нийтийн албан тушаалд ажиллаж байгаа хүн олон нийтийн шүүмжлэлд өртөх боломжтой гэдгээ ойлгох ёстой 21 цагийн өмнө
Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө 21 цагийн өмнө
Л.Гантөмөр: Засгийн газар 100 хоног болоогүй гэж өмөөрч болохгүй 22 цагийн өмнө
БНСУ-ын алдарт No Brand брэнд анхны салбараа UB Autocom-д нээнэ 23 цагийн өмнө
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна 23 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: Н.Учралын Засгийн газар ямар ч доривтой шийдвэр гаргахгүй байна Өчигдөр
Р.Сэддорж: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй байна, бүлгийн дарга дуудах байх Өчигдөр
Ж.Баярмаа: Засгийн газрыг огцруулах асуудалд бүлгийн шийдвэрээ харж байж болно Өчигдөр
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна Өчигдөр
Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хуулийн хүрээнд анхаарч, дэмжлэг үзүүлж өгөхийг хүсэж өргөдөл гаргалаа Өчигдөр