Н.Номтойбаяр Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Ардын засгийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийлээ

O.Аззаяа
2026/06/10

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Намын хорооны Нарийн бичгийн дарга Чэнь Шяожян болон Ардын засгийн газрын удирдлагуудтай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтад Гадаад харилцааны яамны төлөөлөл, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн удирдлагууд оролцож, Алтайн орчмын дэд бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. 

Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа улс төр, эдийн засаг, худалдаа, дэд бүтэц, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд төрийн дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт хэлэлцээний үеэр хүрсэн тохиролцоонууд ажил хэрэг болон хэрэгжиж, хоёр талын хамтын ажиллагааны агуулга улам баяжин гүнзгийрч байгааг онцлов. Энэхүү үйл явцад Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орон нь Монгол Улстай хил залгаа газар зүйн онцгой байршил, бүс нутгийн хамтын ажиллагаанд эзлэх байр суурийнхаа хувьд чухал үүрэг гүйцэтгэж байна гэлээ. 

Тэрбээр Монгол Улс Евразийн худалдаа, эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцох, цаашлаад Монгол Улсын баруун бүсийн 5 аймагт шинэ хөгжлийн боломж, гарцыг нээн ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тодруулбал, Бүсчилсэн хөгжил хариуцсан Шадар сайдын хувьд Монгол Улс зөвхөн улс дотроо хөгжих бус Еврази, БНХАУ, ОХУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх чиглэлд ажиллаж буйг онцоллоо. Энэ хүрээнд төмөр замын бүтээн байгуулалт, хил залгаа боомтуудыг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна гэлээ.

Хил залгаа улс орнуудтай хийх эдийн засгийн хамтын ажиллагааг төмөр замгүйгээр төсөөлөх аргагүй учраас ОХУ-Завхан аймгийн Арцсуурь боомтоор Увс аймгийг дамнаж, Ховд аймгийн Булган боомт, Шинжаан Уйгар талаас Такшикен боомттой нийлэх босоо төмөр замын ажлыг судалж байгаа талаар тодотгов. Тус төмөр зам ашиглалтад орсноор гурван улсын олон жил яригдсан эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хэрэгжиж, идэвхжих чухал ач холбогдолтой гэлээ. 

Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Намын хорооны Нарийн бичгийн дарга Чэнь Шяожяны зүгээс сүүлийн жилүүдэд хоёр улсын төрийн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд нэмэгдэж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй өрнөж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, Хятадын XV таван жилийн төлөвлөгөөнд төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр тусгасан бөгөөд Такшикен боомт хүртэлх төмөр замын ажлыг холбогдох байгууллагууд судалж байна гэв. Энэ төмөр зам бол Хятад-Монгол-Орос гурван улсыг холбох чухал төмөр зам болно гэдгийг онцолж байна.

Түүнчлэн, бүс нутгийн харилцаа шинэ түвшинд хүрч, хоёр талын орон нутгийн хамтын ажиллагаа, харилцаа улам бүр нягтарч, боловсрол, эрүүл мэндийн салбарт бодитой хөгжиж байгааг дурдлаа. Цаашид хөдөө аж ахуй, уул уурхай, хүнсний бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр хамтран ажиллаж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, боомтуудын хөгжлийг шинэ түвшинд гаргах нь чухал байгааг тодотгож байна. 

Талууд хоёр улсын, бүс нутгуудын харилцаа улам бүр өргөжиж, бодит агуулгаар баяжин, цаашид улам эрчимжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийллээ. 

 


0
angry
0
care
1
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 9 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 16 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 18 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 20 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 20 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22