Үндэсний их баяр наадмыг 2027 оноос Хүй долоон худагт зохион байгуулахаар төлөвлөж буй талаар Шадар сайд Н.Номтойбаяр мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор шинэ цогцолбор байгуулах ажилд хувийн хэвшил болон иргэдээс хандив цуглуулж эхэлсэн байна. Шинээр байгуулах Үндэсний их баяр наадмын цогцолбор нь 30 мянган хүний суудалтай байхаар төлөвлөжээ. Тус цогцолборт хүчит бөхийн барилдаан, сур харваа, хурдан морины уралдааныг нэг дор зохион байгуулахаас гадна үндэсний болон олон улсын спортын тэмцээн, урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулах боломжтой байх аж. Урьдчилсан тооцоогоор цогцолборын бүтээн байгуулалтын өртөг 100 орчим тэрбум төгрөг байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна