​Д.ХАЯНХЯРВАА: 60 ТЭРБУМЫН АСУУДАЛД ХОЛБОГДСОН ХҮМҮҮСИЙГ ӨМГӨӨЛЖ ХААЦАЙЛААД БАЙГАА ЮМ АЛГА


МАН-ын нэр хүндийг "шаварт" хутгаад байгаа 60 тэрбумын асуудлаар тус намын гишүүд байр сууриа илэрхийлсээр байгаа билээ. Гэхдээ залуучууд нь голдуу энэ асуудлыг эсэргүүцэн, удирдлагуудаа буруутгах хандлага нэлээд ажиглагдаж байгаа юм. Харин ахмад гишүүдийн хувьд тэр болгон ам нээх нь ховор. Тэгвэл саяхан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Хаянхярваа энэ асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Тэрбээр "60 тэрбумтай холбогдсон асуудлаар өмнө нь хууль хяналтын байгууллага шалгаад дүгнэлтээ гаргасан. Одоо ч мөн шалгаж байгаа юм билээ. Түүнээс биш 60 тэрбумын асуудалд холбогдсон хүмүүсийг өмгөөлж хаацайлаад байгаа юм алга.

Харин нэг зүйлийг тодотгож хэлье.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намын дарга, Ц.Сандуй бид гурав уулзахад Сандуй "60 тэрбумын асуудалтай холбоотойгоор би Нийслэлийн намын дарга, НИТХ-ын даргын ажлаа өгчихье" гээд хууль хяналтын байгууллагаар явж үнэн мөнийг нь тогтоолгоё гэж ярилцаад Сандуй тэр өдрөө 11 цагт хэвлэлийн хурал хийхээр болсон.

Гэтэл хэвлэлийн хурлаа хийгээгүй. Сүүлд нь юу болов гэтэл сонгуулийн ерөнхий менежер, намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "битгий өг" гэж хэлсэн гэж байсан. Эртээд Д.Амарбаясгалангаас энэ талаар асуусан. Сонгуулиас өмнөх байр суурь, сонгуулийн дараах байр суурь ийм байж болох уу. Сонгуулийн дараа намын генсек рүү янз бүрийн дайралт давшилт ирсэн байх. Энэ бол гэм биш зан. Ялагдлын дараах хүмүүсийн араншин. Гэм бурууг өөртөө хүлээхээс бултацгаах гэж ядсан арга " хэмээн ярьжээ.

Б.Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 35 минутын өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 1 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 1 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 14 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 17 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 18 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 18 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 19 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 19 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 20 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 20 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 21 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 21 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ Өчигдөр
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна Өчигдөр
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ Өчигдөр
Засгийн газар ээлжит бусаар хуралдана Өчигдөр
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна Өчигдөр
Улаанбаатарт бага зэргийн бороо орно Өчигдөр
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр