АЖЛААСАА ХУУЛЬ БУСААР ХАЛАГДСАН ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДАД ХАНДАВ


УБТЗ-аас хууль бусаар халагдсан иргэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандсан байна. Тэрбээр "УБТЗ ХХН-ийн замын дарга Д. Жигжиднямаа 2016 оны 10-р сарын 3-нд ажил хүлээж авсан цагаасаа хойш бүтцийн өөрчлөлт, сахилга хариуцлага шалгалт нэрийн дор Монгол Улсын хуулийг зөрчин олон зуун ажиллагсдын ажлын байрыг өөрчлөн албан тушаал бууруулах, ажлаас халах, тэтгэвэрт хүчээр гарган оронд нь МАН-ын бодлогын нэрийн дор өөрийн танил тал, улс төрч, бизнес бүлэглэлийн чадваргүй, гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг ажилд авч урьд өмнө нийгэмлэгт хэзээ ч тохиолдож байгаагүй боловсон хүний том завхралыг үүсгэн ажиллаж байна.

Өнөөгийн байдлаар хөдөлмөрийн маргаантай, шүүхээр шийдвэрлүүлсэн, шийдвэрлэх шатандаа яваа 56 хохирогч байна. Монгол Улсын бүх шатны шүүхээр ажлаас хууль бусаар халагдсанаа тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалинг нөхөн олгох шийдвэртэй олон хүн хагас жил замын дарга Д.Жигжиднямааг хууль биелүүлэхийг хүлээж байна. Энэ байдал зогсох бус цаашдаа даамжрах хандлагатай мөн Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаатай холбоотойгоор ажлаас үндэслэлгүй халагдсан хохирогчид тэмцлээ нэгтгэн УБТЗ ХХН-гээс хууль бусаар ажлаас халагдагсдын түр хороо байгуулагдаад байгаа юм.

Монгол Улсын Үндсэн Хуулийн тавьдугаар зүйлийн хоёрт зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх байтал ноён Д. Жигжиднямаа өөрийгөө Төмөр Зам хэмээх Ван Улсын Хан хэмээн бодож Монгол Улсын Дээд Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй олон сар боллоо. Хэдийгээр Ерөнхий сайд та УБТЗ ХХН-ийн замын даргыг шууд томилдоггүй ч Монголын талын ерөнхий хувь нийлүүлэгчийн томилох эрх бүхий этгээдийнхувьд энэ хүний ёс бус үйл ажиллгаа, хууль зөрчиж байгаа асуудлыг таслан зогсоох хүн та билээ. Мөн түүний энэ үйл явдал ЗТХ-ийн дэд сайд, УБТЗ ХХН-ийн ерөнхий хорооны дэд дарга Б.Цогтгэрэлтэй салшгүй холбоотой. Дэд сайд Б.Цогтгэрэл нь ерөнхий хорооны дэд даргын албан тушаалаа ашиглан тус байгууллагын дотоод ажилд хэт оролцон өөрийн найз болсон эрүүгийн элементийг /Монгол улсын шүүхээр 2 удаа таслуулж, ялтай байх хугацаа нь дуусаагүй/ болон УБТЗ-д олон сая төгрөгний хохирол учруулсан хамаатан садангаа өндөр албан тушаалд томилуулж, төрийн албан тушаалтны нэр хүнд, ёс зүйг унагааж, Д.Жигжиднямаагийн алдаа дутагдлыг засах, зогсоох бус эсрэгээр хөхүүлэн дэмжиж ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын шүүхээр ажилд эгүүлэн авч ажилгүй байх хугацааны цалин 100 сая /орчим/ төгрөг олгох шийдвэр гарсан байна. Энэ асуудлаар бид УБТЗ ХНН-ийн санхүү эрхэлсэн орлогч дарга С.Я. Усольцева-д хандсан боловч одоо хүртэл энэхүү асуудал шийдэгдээгүй байна.

Иймд шүүхийн шийдвэр гарсан ажилтнуудыг ажилд нь эгүүлэн томилох асуудлыг болон ажилгүй байсан хугацааны цалинг яаралтай шийдвэрлүүлж өгөхийг хүсэж байна.

УБТЗ ХХН-гээс хууль бусаар ажлаас халагдагчдын түр хороо" гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 21 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 22 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 23 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр