ГУРВАН САЙДЫН ТУШААЛААР ШҮҮХ ЭМНЭЛЭГ ХҮҮХДЭД ТӨЛБӨРТЭЙ ҮЙЛЧИЛДЭГ


Таван настай охиныг хойд эцэг нь хүчиндсэн тухай мэдээлэл өнгөрсөн амралтын өдөр буюу аравдугаар сарын 14-ний өдөр олон нийтийн сүлжээгээр цацагдсан юм. Охиныг төрийн хамгаалалтад авч, хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Хэрэг гарсан даруйд охиныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд аваачсан ч 10 мянган төгрөгийн хураамжаа төлж байж шинжилгээнд оруулна хэмээн хүлээн аваагүй юм.

Бидний олж мэдсэнээр, таван настай хохирогч охиныг ээж нь гурван сарын өмнө самарт явахаар гарахдаа төрсөн дүүдээ үлдээжээ. Харин охиныг авч үлдсэн дүү нь эгчийгээ холбоо барихгүй удахаар нь охиныг нь тээр шааж, өмнө нь эгчтэй нь хамт амьдарч байсан эрэгтэйд буюу хойд аавд нь өнгөрсөн долоо хоногт хүргэж өгсөн байна. Хохирогч охин, түүний ээж, нагац эгч нь бүгд Баянгол дүүргийн харьяат. Харин бяцхан охиныг хүчирхийлсэн гэмт этгээд орцны жижүүр хийдэг, Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, “Монель" орчимд амьдардаг гэнэ. Хэрэг гэмт этгээдийнд болжээ. Өнөөдрийн байдлаар охиныг төрийн хамгаалалтад авч хуулийн байгууллага шалгаж байгаа юм. Охиныг Баянзүрх дүүргийн Хүүхэд хамгааллын мэргэжилтэн Золзаяа хариуцаж эмнэлгийн байгууллагад хандаж байгаа юм байна. Бид утсаар тодруулга авсныгаа одоо хүргэе.

Охиныг төрийн хамгаалалтад авч, хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Хэрэг гарсан даруйд охиныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд аваачсан ч 10 мянган төгрөгийн хураамжаа төлж байж шинжилгээнд оруулна хэмээн хүлээн аваагүй талаар уг эмнэлэгт байсан залуу мэдээлсэн. Тэрээр хураамжийн мөнгийг нь төлж, охиныг шинжилгээнд хамруулсан тухай цахим хуудаснаа бичсэн байсан юм. Тиймээс энэ бүх асуудлаар Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс хэвлэлийн бага хурал зарласан. Гэвч тэд телевизийн зураглаач нарыг оруулагүй, нэг ч зураг дарах бичлэг хийхийг хориглон Сэтгүүлч нарт дараах тайлбарыг өгсөн юм. Эн нь Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 10-н төгрөгний төлбөрөө төлөхгүй бол хэнд ч үйлчилдэггүй гэнээ. Уг нь хүүхэд 16 нас хүртлээ эрүүл мэндийн даатгалаар эмнэлгийн бүх төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхтэй гээд хуулиндаа заачихсан байдаг. Гэтэл энэ заалт шүүх эмнэлэг дээр л хэрэгждэггүй гэнэ дээ. Шүүх эмнэлгийнхэн тэр хуулийнхаа дагуу л хүүхдээс мөнгө нэхсэн болж байна.

Таван настай охины амссан зовлонг 2016 онд 298 хүүхэд амссан. Манайд 5 настай охин хүчиндүүлчихлээ гээд очиход мөнгөө өг гээд нэхээд суух хэмжээний ёс зүйтэй хүн л шүүх эмнэлэгт ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 3 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 21 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 22 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 23 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр