ХХБ-Д 2016 ОНЫ ХОЁРДУГААР ЭЭЛЖЭЭР ТАТАГДСАН ЦЭРГҮҮД ХАЛАГДЛАА


Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаал мөн хилийн цэргийн штабын даргын гаргасан захирамжын дагуу Хил хамгаалах байгууллагын хэмжээнд 2016 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэргийн алба хаагчдыг халах, 2017 оны хоёрдугаар ээлжийн шинэ дайчдыг татах ажиллагаа Хилийн 0151 дүгээр ангийн цэрэг халах, татах дамжин өнгөрүүлэх төвд үргэлжилж байна. Өнөөдөр цэрэг татах, халах төвд Улаанбаатар хотын дүүргүүд болон Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул , Төв, Архангай аймгаас татагдсан хилийн 8 отрядын дайчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ амжилттай биелүүлжээ.

Хил хамгаалах байгууллагаас бие бүрэлдэхүүнтэй явуулах сургалтын хөтөлбөрийг баталж, онолын болон дадлагын сургалтыг бүтэн жилийн турш зохион байгуулдаг. Тухайлбал, хууль эрх зүй, хилийн алба, боомтын хамгаалалт, галын бэлтгэл, цэргийн дүрэм, биеийн тамир, тусгай бэлтгэл гэх мэтчилэн нийт 8 төрлийн хичээлийг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу үндсэн бие бүрэлдэхүүн болон гэрээт, хугацаат цэргийн албан хаагчдад зааж сургажээ

Хилийн цэрэгт алба хаасан дайчдын хувьд байнгын харуул манаа, бэлтгэл сургуулилтыг жилийн хугацаанд тасралтгүй хийж, эх орныхоо торгон хил дээр үүрэг гүйцэтгэснээрээ давуу талтай байдаг. Энэ нь халагдаж буй дайчдын бэлтгэл сургуулилт,бие хаа, ур чадвараас харагдаж байсан юм.Мөн онолын хичээлийг бататган олон удаагийн дадлага сургуулилтыг хийж, цэргийн хүнд байх ёстой жинхэнэ ур чадварыгсуулгаж өгсөнтөй холбоотойг ХХБ-ын офицер,ахлагч нар хэлж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 21 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 22 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 23 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр