PC ТОГЛОХЫН ТУЛД БҮЛЭГЛЭН ХУЛГАЙ ХИЙДЭГ БАЙСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ


Бусдын үнэ цэнэтэй эд зүйлийг хулгайлан зарж борлуулаад олсон мөнгөөрөө компьютер тоглоом тоглодог бүлэг этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж эхэлжээ.

Уг этгээдүүдийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс хулгайлсан мөнгөн аяганы бүрмэл мөнгийг нь салгаж, ченжид худалдахаар завдаж байхад нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Уг хэргийг 19-22 настай, эрэгтэй Т, Т, А нар бүлэглэн үйлдсэн байна. Тэд “Зурагт, нөүтбүүк, мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлдаг байсан аж. Хулгайлсан эд зүйлээ зараад мөнгөөр нь компьютер тоглоомын газар хонон, өнжин тоглож, хоол унд авч идээд л дуусгачихдаг" гэж ярьсан байна. Тус этгээдүүд нь Сонгинохайрхан дүүрэгт 14, Сүхбаатар дүүрэгт 12, Хан-Уул дүүрэгт зургаан удаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд эдгээр дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байна. Харин Т,Т,А нарт хувийн батлан даалтад гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь гэмт этгээдүүд гадуур сэлгүүцэн, дахин гэмт хэрэг үйлдэх нөхцөл шалтгаан болоод байгаа аж. Учир нь цагдаагийн байгууллагаас хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр тодорхой үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг явуулж байгаа боловч өмнө нь олон үйлдэлтэй этгээдүүдэд таслан сэргийлэх арга хэмжээг зөв оновчтой авахгүй байгаагаас тэд дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж, иргэдэд хохирол учруулсаар байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 21 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 22 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 23 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр