​ХУГАЦАА ДУУССАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ШОШГЫГ ЗАСВАРЛАЖ ХУДАЛДАХААР БЭЛТГЭЖ БАЙЖЭЭ


Нийслэлийн мэргэжлийн хяналтын хүнсний чанар аюулгүй байдлын улсын байцаагчид өнөөдөр Казакстан улсын хөрөнгө оруулалттай Скиф Сак ХХК-ны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Тус компани нь Казахстан улсын "Рахат" үйлдвэрийн албан ёсны гэрээт борлуулагчаар 2014 оноос хойш ажиллаж, 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн импортлон ажилладаг байна. Шалгалтаар дараах зөрчил дутагдлууд илэрлээ.

• Худалдааны агуулахын стандарт шаардлагад нийцээгүй байрыг агуулахын хэлбэрээр ашиглаж, бүтээгдэхүүний хадгалалтын горимыг зөрчсөн
• Чихэр шоколад, вафли, зефир зэрэг хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хугацаа дуусаагүй бүтээгдэхүүнтэй хольж хадгалсан,
• Буцаалтын хэсэг гаргаж, тусгаарлаж, хаягжуулж тэмдэглэгээ тавиагүй.
• Хадгалах хугацаа нь дууссан бүтээгдэхүүний хаяг шошгыг өөрчилж гадна хайрцаг дээрх нэмэлт шошгын хугацааг засаж наасан
• Хугацаа дууссан 1 кг-аар савласан чихрийг задалж 500 гр-аар савлаж дахин шошго нааж бэлдсэн.
• Нэмэлт шошго наахдаа дардас,огноо дарагч, тусгаарлагч ашигласан
• Нойлын зориулалттай өрөөнд нэмэлт стикер, шилэн гялгар уут, сав баглаа боодлоохадгалсан зэрэг зөрчил дутагдлууд илэрлээ.
Иймд хэрэглэгчид бүтээгдэхүүн сонгож авахдаа хаяг шошго хугацааг сайтар үзэж авч байхыг зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 21 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 22 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 23 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр