ХӨДӨЛМӨРИЙН АРБИТРЧДЫГ ТОМИЛУУЛАХЫГ ХҮСЛЭЭ


Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 заалтын хэрэгжилтийг шаардаж МҮЭ-ийн холбоо хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэсэн. Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулан зуучлагч Б.Довдонбалжир тус хэлэлцээрийн гурван тал болох Засгийн газар, МАОЭНХ, МҮЭ-ийн холбоонд энэ сарын 12-ны өдөр зөвлөмжөө танилцуулсан. Гэвч талууд хөдөлмөрийн зуучлагчийн зөвлөмжийг хүлээж аваагүй санал зөрүүтэй хэвээр байна. Иймд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаад хандаж Хөдөлмөрийн тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн арбитрыг байгуулж, арбитрчдыг томилж өгөх хүсэлтийг өнөөдөр хүргүүллээ. МҮЭ-ийн холбооны зүгээс хөдөлмөрийн арбитраар МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч асан М.Чимэддоржийг томилуулах хүсэлтээ байгаагаа уламжилсан байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 21 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 22 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 23 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр