ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГААС ХАНДИВЛАСАН АВТОМАШИНЫГ УЛСЫН НӨӨЦИЙН САЛБАРУУДАД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ


Онцгой байдлын албаны техник хэрэгслийн чадавхийг дээшлүүлэхэд зориулан "Мерси Кор" олон улсын байгууллагаас "УАЗ-469" маркийн гурван автомашиныг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.

Автомашин хүлээлгэн өгөх ажиллагаанд "Мерси Кор" олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Рамеш Сингх, хөтөлбөрийн захирал Г.Энхцэцэг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, хошууч Ч.Цогбаяр нарын албаны хүмүүс оролцсон юм.

Энэ үеэр дээрх автомашинуудыг Увс аймгийн Онцгой байдлын газрын улсын нөөцийн салбар, Төв аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант суман дахь улсын нөөцийн салбар, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин суман дахь улсын нөөцийн салбаруудад олгож байгаа юм.

Онцгой байдлын ерөнхий газар, Мерси Кор олон улсын байгууллагатай хамтран "Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь" төслийг хэрэгжүүлж байна. АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн Гамшгийн гадаад тусламжийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй тус төслийн хоёрдугаар шатны хэрэгжилтийн хүрээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Мерси Кор олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Рамеш Сингх нар өнгөрсөн тавдугаар сард "Хамтран ажиллах санамж бичиг"-т гарын үсэг зурсан юм. Уг санамж бичгийн хүрээнд цаг агаарын болон бэлчээрийн тухай мэдээллийг орон нутгийн иргэдэд мессеж системээр хүргэх тогтолцоог бий болгох, "мал сүрэгт тохиолдсон онцгой байдлын үед баримтлах заавар болон стандартууд", гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг дурдсан стандартын дагуу боловсруулахад чиглэсэн сургалтуудыг төслийн хүрээнд хийж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 21 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 22 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 23 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр