СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ДОТООД ОРЧНЫ АГААРЫН ЧАНАР САЙЖРУУЛАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛАВ


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон бусад албаныхан нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлах ерөнхий боловсролын 21 сургууль, 79 цэцэрлэгт дотоод орчны агаарын чанарыг сайжруулах тоног төхөөрөмж өнөөдөр гардуулан өглөө. Тус арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Агаарын бохирдолтой тэмцэх явдал нь нэлээн өргөн хүрээтэй асуудал. Гадаад орчны агаарын чанарыг сайжруулах нь урт удаан хугацааны, маш их хэмжээний хөрөнгө шаардсан ажил. Мэдээж агаарын бохирдлыг үүсгэж буй гэр хорооллын яндангийн тоог цөөлөх, автомашинаас гарч буй утааг шүүх, түүхий нүүрсний хэрэглээг бууруулах гэх мэт олон арга хэмжээг авч ажиллаж байгаа. Үүний хажуугаар дотоод орчны агаарын чанарыг сайжруулах ажлыг нэн түрүүнд хийх шаардлагатай. Дотоод орчны агаарын чанарыг сайжруулах ажлыг хийх нь ялангуяа бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой гэж бид үзэж байна. Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдлын эсрэг тэмцэж буй нэг хэлбэр бол дотоод орчны агаарын чанарыг сайжруулах ажил юм. Энэ жил 1100 ширхэг дотоод орчны агаарын чанарыг сайжруулах тоног төхөөрөмжийг сургууль, цэцэрлэгт суурилуулж байгаа юм. Дүүргүүдийн эмнэлгүүдийн хүүхдийн тасагт мөн энэхүү төхөөрөмжүүдийг өгч байна. 80 м2 талбайг цэвэршүүлэх чадалтай төхөөрөмжийг суурилуулснаар хүүхдүүдийн өвчлөлийг бууруулах боломжтой боллоо. Түүнчлэн агаарын чанарыг сайжруулахын тулд бие даасан халаалттай уурын зуухуудыг татан буулгаж, төвлөрсөн дулаанд холбох ажлыг хийж байгаа. Энэ жил 39 дүгээр сургууль болон нэг цэцэрлэгийн барилгыг төвлөрсөн дулаанд холбосон" хэмээн онцоллоо.

Улаанбаатар хотод өвлийн улиралд гадаад орчны агаарын бохирдол өөрөөр хэлбэл нарийн ширхэгт тоосонцор PM2.5 150-500 мкг/м3, азотын давхар ислийн хий 50-100 мкг/м3, хүхрийн давхар ислийн хий 40-10 мкг/м3 байгаа нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх түвшинд хүрдэг. Улаанбаатар хотын агаарын бохирдол ургийн өсөлт хөгжил, 0-5 хүртэл насны хүүхдийн уушгины хатгалгаа, насанд хүрэгчдэд уушги, зүрх судасны эмгэгт үүсэхэд сөргөөр нөлөөлж байгааг тогтоосон. Гадаад орчны агаарын бохирдол нь орон сууц, албан тасалгаа, цэцэрлэг, сургуулийн дотоод орчны агаарыг бохирдуулагч гол хүчин зүйл болдог байна. Хүн амьдралынхаа 2/3-аас багагүй хугацааг албан тасалгаанд, сургууль, цэцэрлэг, гэртээ зэргээр дотоод орчинд өнгөрөөрдөг. Тиймээс холбогдох байгууллагуудын судалгаанд үндэслэн НЗДТГ Дэлхийн банктай хамтран "Улаанбаатар-Цэвэр агаар" төслийг хэрэгжүүлж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 14 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 14 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 15 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 15 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 16 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 16 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 2025/07/03
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 2025/07/03