Өнөө шөнө МАН бага хурлын 369 гишүүнээ сонгох аж. Өөрөөр хэлбэл тус намын 28-р их хуралд сонгогдон оролцож буй 1309 төлөөлөгч бага хурлын гишүүдийн сонгох юм. Бага хурлын гишүүдийн 30 хувь нь эмэгтэйчүүд, 30 хувь нь намын анхан шатны гишүүд, УИХ-ын гишүүд, аймгийн намын хорооны дарга нараас бүрдэнэ. Аймгуудын сонгогчдын тооноос хамаараад бага хурлын гишүүдийн тоо янз бүр. Тухайлбал Төв аймагт 13 бага хурлын гишүүн томилох тоотой. УИХ-ын гурван гишүүнээ оруулаад дээр нь эмэгтэйчүүдээ багтаагаад, олон жил намдаа зүтгэсэн хөгшчүүл багтаж чадахгүй байхад МАН-ын дарга, Монгол улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх нь өөрийн туслах н.Лүндэгээ төв аймгаас бага хурлын гишүүн болгохоор чихэж байна. Бага хурлын гишүүний нэг жилийн төлбөр хоёр сая төгрөг болон нэмэгджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна