ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

О.Шүрэнцэцэг
2025/06/19

 Монгол Улсын Засгийн газрын “Процессын дахин инженерчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2023 оны 419 дүгээр тогтоолын дагуу Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, түүний харъяа Ойн газарт процессын дахин инженерчлэлийн судалгаа шинжилгээний ажлыг 2024 оны 11 дүгээр сарын сүүлээр эхлүүлсэн бөгөөд судалгаа шинжилгээний тайланг танилцуулах хүлээлгэн өгөх арга хэмжээ зохион байгуулагдлаа. 

 Байгууллагын үндсэн үйл ажиллагааг шинжилж, дахин загварчлах үйл явц нь процессын дахин инженерчлэл юм. Өөрөөр хэлбэл, Процессын дахин инженерчлэл нь төрийн үйлчилгээний чанар, байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, иргэд (үйлчлүүлэгч) болон төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, процесс суурьтай, оновчтой, үр дүн, үр ашигтай засаглалыг бэхжүүлэх зорилготой юм.

  Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээний ажлын тайланг БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан тэргүүтэй, газар, хэлтсийн дарга, хамт олонд танилцуулж хүлээлгэн өглөө. Процессын дахин инженерчлэлийн ажлын хүрээнд Байгаль орчны чиглэлээр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын 17 гэрээ конвенц, 5 протокол, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарт мөрдөгдөж буй нийт 44 хууль, 94 эрх зүйн акт/дүрэм журам, бусад хэм хэмжээний актад дүн шинжилгээ хийсэн байна. 

 Мөн БОУАӨЯ, Ойн газраас Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу олгож байгаа тусгай зөвшөөрөл болон зарим үйл ажиллагаатай холбоотой 36 процессын зураглал хийж, Байгаль орчны салбарын үе үеийн 4 сайд, байгаль орчны чиглэлээр эрдэм шинжилгээ судалгаа хийдэг 116 аж ахуйн нэгжийн 1150 хүнтэй цахимаар болон фокус бүлэг, ганцаарчилсан уулзалт ярилцлага хийж, Булган аймгийн Булган, Хутаг-өндөр сум, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал сумдад ажиллаж нийт 34 удаагийн уулзалт, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас БОУАӨЯ, Ойн газрын үйл ажиллагаанд хийсэн Процессын дахин инженерчлэлийн ажлын тайланг Засгийн газрын 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанд танилцуулсан байна. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас шинэчлэлийн 4 гол шийдлийг дараах байдлаар гаргасан байна. 

 

 

 

 Үүнд: Бүтэц, зохион байгуулалт:

  • Төрийн байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулах, үр дүнд чиглэсэн, үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх, олон улсын цомхон удирдлагын (lean management) аргачлалын дагуу бүтцийг зохион байгуулах; 

 • Яамны харьяа судалгаа, шинжилгээ хийх чиг үүрэг бүхий нэгжүүдийг нэгдсэн удирдлагаар хангаж, салбарын болон бодлого зохицуулалтад дэмжлэг үзүүлэх чадамжтай байхаар өөрчлөн зохион байгуулах;

  • УИХ, Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын салбарын бодлого, шийдвэрийг судалгаа, шинжилгээ, нотолгоонд суурилан гаргах, хэрэглэгчийг мэдээллээр хангах, ашиглах боломжийг хангах зорилгоор Байгаль орчны мэдээллийн сангийн удирдлага, хөгжүүлэлт, боловсруулалт, хөтлөлтийг хариуцах Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан төвийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэн шинэчлэн зохион байгуулах. 

 Манлайлал ба оролцоо: 

 • Салбарын манлайлыг хангах: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамыг “ЕРӨНХИЙ ЧИГ ҮҮРГИЙН ЯАМ” болгох; 

 • Чиг үүргийн хуваарилалтыг дахин авч үзэх: Яамны бодлого боловсруулах, зохицуулах үйл ажиллагаанд чиглэсэн бүтэц, нэгжүүдийн ажлын чиг үүргийг тодорхой болгож, хэрэгжүүлэх чиг үүргүүдийг агентлаг, харьяа газрууд руу шилжүүлэх, бүрэн цахимжуулах; 

 • Дижитал шийдэл нэвтрүүлэх: Захиргааны ажлуудыг автоматжуулж, ажилтнуудын бодлого боловсруулахад төвлөрөх нөхцөлийг бүрдүүлэх. Хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх:

  • Чадамжид суурилсан, стратегийн хүний нөөцийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх: Салбарын зорилго, хүрэх үр дүнд чиглэсэн албан тушаал бүрийн хэрэгцээт ур чадварыг тодорхойлж, сонгон шалгаруулалт болон сургалт хөгжлийг нийцүүлэх; 

• Тасралтгүй сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх: Бодлого боловсруулах, дүн шинжилгээ хийх, ирээдүйн өөрчлөлт, боломж, эрсдэлүүд, олон улсын чиг хандлага судлах арга зүйн чиглэлээр төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулах; 

 • Гүйцэтгэл, чадамжид суурилсан тогтолцоог бий болгох: Чадвар, гүйцэтгэлд суурилсан урамшууллын систем нэвтрүүлж, сайн гүйцэтгэлийг дэмжих;

  • Судалгаанд суурилсан арга хэмжээ: Энэхүү судалгааны тайлангийн дүгнэлт, санал, зөвлөмжид тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэх. Санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах: Салбарын менежментийн чадавхийг хөгжүүлэхэд ач холбогдол бүхий судалгаа шинжилгээ болсон гэж дүгнэж байна.

  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2021 оны 58 дугаар зарлигийн дагуу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.0 хувьтай тэнцэх хөрөнгийг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, байгаль хамгаалах ажилд зориулж, зарцуулах механизмыг бүрдүүлэх; 

 • Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18.1-д заасны дагуу “Ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх үйл ажиллагаанд зарцуулах зардлын хэмжээг ойн нөөц ашигласны төлбөрийн орлогын 85 хувиар тооцон төлөвлөхөр заалтын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих; 

 • Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтүүдийг үр дүнд суурилж шинэчлэх; 

 • Байгаль орчны чиглэлийн норм норматив, стандартуудыг шинэчлэн тогтоох ажлыг нийгэм, эдийн засаг, инфляц, байгаль цаг уур, газарзүйн бүс бүслүүр болон өөрийн орны онцлогт тулгуурлан шинэчлэн боловсруулах;

  • Экосистемийн динамик тэнцвэрт байдлыг хадгалсан ойн тогтвортой менежмент нь ойн нөөцийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, ойн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж ганц биш олон эх үүсвэрээс санхүүжих боломжтой “ногоон бизнес” хөгжих боломж бүрдүүлэх; 

 • Байгаль орчин, уур амьсгалын сангийн менежментийг сайжруулж, байгаль орчны салбарын олон эх үүсвэр бүхий санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжүүлэх институт болгон хөгжүүлэх.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 1 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 2 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 2 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 2 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 3 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 3 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 4 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 5 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 5 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 6 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 7 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 8 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 8 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 9 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна Өчигдөр