Д.АРИУНБОЛД АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ӨГЧЭЭ


Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдааны үеэр "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр /2018.2.28/ өгчээ. Түүний хүсэлтийг Засгийн газар хүлээж авсан байна. Үүнээс гадна ирэх дөрөвдүгээр сараас эхлэн төрийн өмчит компаниудын удирдлагыг халж, солих асуудал ч яригдаж байгааг эх сурвалж мэдээллэв.

'Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд тус компанийн тэргүүн дэд захирал Б.Ганхуягийг томилох магадлалтай аж. Учир нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад голлож оролцсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Б.Ганхуягийг нэлээд дэмжиж байгаа гэнэ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ хувилбарыг дэмжих эсэх нь эргэлзээтэй юм.

Б.Ганхуяг нь эрх зүйч, улс төр судлаач мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг байна.

АЖЛЫН ТУРШЛАГА:

  • 1999-2000 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ажилтан
  • 2001-2007 онд Монголын оюутны холбооны Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч
  • 2005-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх
  • 2007-2013 онд 'Эрдэнэс Монгол" ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга, Дэд захирал
  • 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын 'Таван толгой", 'Оюу толгой" төслийн Нарийн бичгийн дарга
  • 2009-2011 онд 'Эрдэнэс Таван Толгой' Ажлын хэсэг /төсөл/-ийн дарга
  • 2011-2012 онд 'Эрдэнэс-Таван толгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн
  • 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх
  • 2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний зөвлөх
  • 2016 оны 9 дүгээр сараас 'Эрдэнэс-Таван толгой" ХК-ийн Тэргүүн дэд захирлаар тус тус ажиллаж байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 3 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 3 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 4 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 5 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 6 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 8 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 8 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 9 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 10 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 10 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 10 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр