ӨМНӨД СОЛОНГОС ДОЛОО ХОНОГИЙН АЖЛЫН ЦАГИЙГ 68-ААС 52 БОЛГОЖ БУУРУУЛЛАА


Иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс Өмнөд Солонгосын парламент долоо хоногийн ажлын цагийг бууруулах хуулийг баталлаа. Долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар 68 байсныг 52 болгон бууруулах хуулийг тус улсын үндэсний ассемблейн гишүүдийн олонх нь дэмжжээ. Шинэ хууль ирэх долдугаар сараас хэрэгжих ба эхлээд том компаниуд, дараа нь жижиг аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэх гэнэ. Энэ бол Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Иний сонгуулийн амлалтуудын нэг юм. Тэр бас энэ онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 16 хувиар нэмэгдүүлэхээр болоод байгаа. Ажлын цагийг богиносгосноор хүн амын өсөлт нэмэгдэнэ гэж тооцжээ. Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгост хүүхэд шинээр төрөх тохиолдол огцом буураад байгаа нь ажлын хэт дарамтаас болдог гэж үзэж байгаа.Судалгаагаар ойролцоо цалинтай мөртлөө Солонгосчууд Их Британи, Австралийн ажилчдаас жилд 400 цаг илүү ажилладаг нь тогтоогдсон. Ажлын нэг долоо хоногийн стандарт цаг нь 40 бөгөөд шинэ хуулиар илүү цагийн хэмжээ 12-оос хэтрэх ёсгүй болж байна. Одоо үйлчилж байгаа ажлын цагт таарсан бүтээмжийг хадгалж үлдэхийн тулд Өмнөд Солонгосын компаниуд жилд 12 их наяд воны ($11 тэрбум) зардал нэмж гаргахаар болж байгааг Солонгосын Эдийн Засгийн Судалгааны Хүрээлэн тооцоолж гаргажээ. Өмнө нь ажлын цагийн хязгаарт захирагддаггүй 26 бизнесийн салбар байсныг мөн бууруулж 5 болгосон байна. 18 нас хүрээгүй иргэд долоо хоногт дээд тал нь 35 цаг ажиллах журамтай болжээ.

Эх сурвалж: The Guardian


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 3 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 3 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 3 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 5 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 6 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 8 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 8 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 9 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 9 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 10 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 10 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр